Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс дүүргийн иргэн залуучууддаа нэгэн боломжийг олгож байна. Тодруулбал ЕБС-ийн 9-р анги төгссөн болон сургуулиас завсардсан мөн хөгжлийн бэрхшээлтэй 25 хүртлэх насны Сонгинохайрхан дүүргийн иргэн залуучуудыг "Амьдрах ухаан" академийн дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч, нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан, оёмол бүтээгдэхүүний оёдолчин гэх мэт мэргэжлээр үнэ төлбөргүй суралцах боломжийг олгож байгаа аж.

 

Хэрвээ та бүртгүүлэхийг хүсвэл дараах материалыг нь бүрдүүлэх юм байна.

1.      Боловсролын гэрчилгээ хувийн хэрэг

2.      Цээж зураг 4%

3.      Цахим үнэмлэх-хуулбарын хамт

4.      5000₮ хураамж.

 

Бүртгүүлэхдээ 9 сарын 8 өдрийн 14 цагаас өмнө өөрийн хороогоор дамжиж эсвэл дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд хандаж болох юм байна.

Холбоо барих дугаар: 86984950-Ж.Алтанцоож.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд