Засаг даргын Тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс дүүргийн тохижилтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажилд аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамрагдахаас гадна иргэд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Тухайлбал 19-р хорооны иргэн М.Хаш-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр хороондоо тохижилтын ажил хийж гүйцэтгэлээ. Тэрээр “21 ахуйн үйлчилгээ”-ний гаднах талбайг тохижуулсан бөгөөд дүүргийн цэвэр цэмцгэр байдалд иргэн бүр хувь нэмрээ оруулахыг уриаллаа.