Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилгоор ”Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяныг зохион байгуулан ажиллалаа. 

Тус аяны хүрээнд дүүргийн хэмжээнд 166 хур болон үүсмэл хогийн цэгийн судалгааг гаргаж хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд болон 32 хороо, аж ахуйн нэгж байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж, бүх хур хогийн цэгийг бүрэн устгаж цэвэрлэсэн. Байгаль орчны яамнаас улсын хэмжээнд зарласан “Цэвэр сайхан орчин” болзолт уралдаанд улсын хэмжээнд 3 дугаар байр, нийслэлийн 9 дүүргээс 1 дүгээр байр эзлэн амжилттай оролцлоо.

Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд давхардсан тоогоор  11,396 аж ахуйн нэгж байгууллага тогтмол цэвэрлэгээ хийж 25,924 иргэн цэвэрлэгээнд хамрагдаж, 60,000 гаруй м2 талбайг цэвэрлэж, нийт 15,878 рейсээр 90 гаруй мянган тонн хог хаягдлыг тээвэрлэн цэвэрлэсэн байна.  

Түүнчлэн хороод болон аж ахуйн нэгж байгууллагууд хогийн цэг дахин үүсгэхгүй байх тал дээр анхаарч ард иргэддээ олон төрлийн шинэ санал санаачлага гарган ажиллалаа. Тухайлбал: Цэвэрлэсэн хогийн цэгүүдийг шинээр цэцэрлэгжүүлэх, тоглоомын талбай болгох, камержуулах зэрэг ажлуудыг хэд хэдэн хороод хэрэгжүүлэн ажилласан байна.      

Байшин хорооллын Тэргүүн байранд Д.Оюунцэцэг даргатай “15 дугаар хороо”-ны хамт олон,

Гэр хорооллын Тэргүүн байранд С.Очир даргатай “6 дугаар хороо”-ны хамт олон,

Гэр хорооллын Дэд байранд Д.Ундармаа даргатай “11 дүгээр хороо”-ны хамт олон,

Шилдэг хог тээвэрлэгч байгууллагаар С.Мөнхбат даргатай “Тээвэрлэлт үйлчилгээний төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”,

Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор Ц.Мөнгөнсэлэм даргатай “Гэрэлт цом” Сууц өмчлөгчдийн холбооны хамт олон тус тус шалгарлаа.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд