Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 3 сарын байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 1964 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 14.9 хувийг эзэлж байсан бол 2017 оны эхний 5 сарын байдлаар 1985 тохиолдол бүртгэгдэн сүүлийн жилүүдэд БЗДХ улам нэмэгдсээр байна.

 

Нийт өвчлөлийн:

  Заг хүйтэн - 27%

  Тэмбүү - 42,5%

  Трихомониаз - 30.4% тус тус эзэлж байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн 25 жилийн ойн хүрээнд СХДЭМТ Глобал сангийн дэмжлэгтэйгээр Халдварыг илрүүлэх урьдчилан сэргийлэх зорилгоор цогц шинжилгээ, оношлогоо, эмчилгээнд нийт 8000 хүнийг үнэ төлбөргүйгээр хамруулахаар зорин ажиллаж байна. Одоогийн байдлаар 8000 хүнд шинжилгээ, оношлогоо, эмчилгээг хийхээр төлөвлөснөөс 4037 хүнд үзлэг оношлогоог хийгээд байна.

2017оны 10-р сарын 5ны байдлаар Нийт 4037 үйлчлүүлэгч /50,5%/шинжилгээнд хамрагдсанаас 429 сорьц ӨЭМТ-с зөөвөрлөгдөн ирж 418 сорьц баталгаажсан/97,5%/.

Дээрхи үйлчлүүлэгчидээс-55 нь эмчилгээнд хамрагдсан байна./13,9%/

•           Эмчилгээ хийлгэж дууссан-18

•           2тун эмчилгээ хийлгэсэн-20

•           Эхний тунд хамрагдсан-17 үйлчлүүлэгч байна.

 

Урьдчилан сэргийлэх илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаар хувь хүн та эрүүл байж, өөрийгөө болон бусдыг хамгаалж, өөртөө итгэлтэй амьдрах итгэл дүүрэн байх болно. Тиймээс СХД-н иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх илрүүлэг шинжилгээнд идэвхитэй хамрагдана уу!

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд