Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны сургалт, бэлтгэлийн нээлтийн арга хэмжээнд зохион нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр, бэлтгэл хурандаа Б.Ганбат нар оролцож тухайн жилд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсээс сургуулийн жилийн зорилго, зорилтыг таницуулж, заавар зөвлөмж өглөө.

 

 

Тус арга хэмжээний хүрээнд офицер, ахлагч бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах удирдлагын арга зүй, Гамшгаас хамгаалах мeнeжмeнтийн тогтолцоо, Гал түймрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Мөн Онцгой байдлын хэлтсийн биe бүрэлдэхүүн Цэргийн тангараг, Онцгой байдлын албаны хаагчийн тангарагийг давтлаа. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд