Хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт 2018 оны 02 дугаар сарын 07-нд БХЯ-нд эхэлж 8,9-нд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байрлалыг  түшиглэн зохион байгуулагдлаа.  

Сургалтад Хороодын Засаг дарга нарын  хуулиар хүлээсэн үүргийг тодотгож орон нутгийн хамгаалалтын сэдвийг онцлон хөндөж хэлэлцсэн нь онцлог байлаа.   

Сургалтаар хороодын Засаг дарга нарт жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл хичээлийг орж дайчилгаа болон орон нутгийн хамгаалалтын сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж бүлэг тус бүр гаргасан шийдвэрээ илтгэж санал солилцлоо. Сургалтын эхэнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, БХЯ-ны БСТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар нар оролцож үүрэг чиглэл өгсөн бол сургалтын төгсгөлд дүүргийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт дүн гаргаж нийт сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд сертификат гардуулж ажлын амжилт хүслээ.   

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд