Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2016  оны 08 сарын 29 өдөр                                 Дугаар А / 321

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 “а” дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны “Агнуурын зарим амьтныг агнах барихыг хориглох, ан амьтны хууль бус агналт, ашиглалтанд тавих хяналтыг чангатгах  тухай” А/06 дугаар тушаал, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны Агнуурын зарим амьтныг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай А/61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/594 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтарсан хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга /Г.Ганхүү/, Эрүүл мэндийн төвийн дарга /Д.Сүнжидмаа/, Замын цагдаагийн тасгийн дарга /С.Жавхлантбаатар/, Цагдаагийн I дүгээр хэлтсийн дарга /Ш.Цогбаатар/, мал эмнэлэгийн  Буянхөхий ХХК-ийн дарга /А.Амарбаян/, Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч /Ц.Төрмандах/, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

2. Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг, хуваарийг нэгдүгээр хавсралтаар,  хөдөлгөөнт эргүүлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар, шаардагдах зардалын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3. Эрүүл мэндийн сайдын 2008 оны Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар батлах тухай 151 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахыг Эрүүл мэндийн төвийн дарга /Д.Сүнжидмаа/, байгууллага, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулахыг Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга /У.Буянболор/ нарт тус тус даалгасугай.

 

4. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар/Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.

 

5. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч  /Ш.Хажидмаа/-д даалгасугай.

 

6. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны А/305 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                            Ж.САНДАГСҮРЭН

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 2016 оны..... сарын …-ныөдрийн..дугаар

..........  захирамжийн  нэгдүгээр хавсралт

  

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 24 ЦАГААР АЖИЛЛАХ

 “ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ” -ҮҮДИЙН

ХЯНАЛТЫН БАЙР,  АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОО

 

Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийн байршил

Удирдан зохион байгуулах байгууллага

Хамтран ажиллах

Хугацаа

1

Эмээлт товчоо

Сонгинохайрхан дүүргийн

Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс

Мэргэжлийн хяналт-1

Замын цагдаа          -1

Хэв журмын цагдаа -1

VIII/01-X/15

2

Баруун турууны товчоо

Сонгинохайрхан дүүргийн

Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс

Мэргэжлийн хяналт-1

Замын цагдаа          -1

Хэв журмын цагдаа -1

VIII/01-X/15

  

     Тайлбар: Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс нь нутаг дэвсгэрийнхээ авто техникийн шалган бүртгэх товчоод дээр ажиллаж байгаа хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн үүрэг гүйцэтгэлтэнд тогтмол хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж  ажиллана. 

 

ДҮҮРГИЙН  НУТАГ ДЭВСГЭРТ  ТАРВАГАН ТАХАЛ, ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН  ХУВААРЬ

 

 

Дүүрэг

Хугацаа

Зохион байгуулж удирдах

Хамтарч ажиллах байгууллага

1

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт

VIII/01-X/15 хүртэлх хугацаанд

7 хоног тутамд 1 удаа

ДүүргийнОнцгой байдлын хэлтэс

МХХ, ЭМТ, Цагдаагийн 3-р хэлтэс, МЭ, Зооноз өвчин судлалын төв

 

 

     Тайлбар: Дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын дүн мэдээг  14 хоног тутам дүүргийн Засаг даргадтанилцуулна.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 2016 оны..... сарын …-ныөдрийн..дугаар

..........  захирамжийн  хоёрдугаар хавсралт

 

 

НИЙСЛЭЛД ЗООНОЗЫН БОЛОН МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ

ӨВЧНИЙ ХАЛДВАР ЗӨӨГДӨН ОРОХООС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ  ШАЛГАЛТ ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ,  ХӨДӨЛГӨӨНТ

  ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго

 

           Энэхүү журмын гол зорилго нь нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт  өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд  журамлан зохион байгуулахад  оршино.

 

Хоёр: Ерөнхий зүйл

 

           Тарваган тахал, шүлхий өвчний халдвар зөөгдөн орж ирэх нөхцөл, халдвар судлалын холбогдлыг харгалзан Хяналт шалгалт явуулах цэгийг 2016 оны 08 дугаар сарын 01ээс эхлэн  дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:

 

           2.1 “Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг Сонгинхайрхан дүүргийн Эмээлт, Баруун түрүүн авто техникийн шалган бүртгэх товчоонуудад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн тасаг,Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын хэлтэс, Буянхөхий ХХК мал эмнэлэг хамтран 24 цагаар зохион байгуулан ажиллуулна.

 

2.2 Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь сэжигтэй мал, амьтны мах болон түүний гаралтай бүтээгдэхүүн илэрсэн тухай мэдээллийн дагуу  эхний ээлжинд хүрэлцэн очих  дуудлагын багийг 24 цагаар, тандалт хийх хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар  тогтмол ажиллуулан  халдвар эсэргүүцэх арга хэмжээг  шуурхай зохион байгуулж, халдварын эрсдэлтэй материалын дээжинд хийсэн шинжилгээний хариуг цаг алдалгүй гаргаж, үүссэн нөхцөл байдлыг  нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай мэдээллийн төв /310005,324438 / дугаарын утсанд мэдээлж ажиллана.

 

           2.3 Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг удирдан зохион байгуулж байгаа байгууллагын удирдлага баталсан  хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт 14 хоног тутамд хяналт тавьж, шалгалтын дүнг илтгэх хуудсаар дүүргийн Засаг даргад танилцуулна.

 

           2.4 Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэгт ажиллаж байгаа  ажилтнууд нь  заагдсан  эрх, үүргийн хэмжээнд ажиллаж, дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулна.

 

           2.5Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны “Агнуурын зарим амьтныг агнах барихыг хориглох, ан амьтны хууль бус агналт, ашиглалтанд тавих хяналтыг чангатгах тухай” А/06 дугаар тушаалын дагуу  нийслэл хотод тарваганы мах, түүхий эд, дагалдах бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин гарахаас урьдчилан сэргийлэн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, нийслэлд халдварын эрсдэлгүй нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авч,  иргэдэд  сурталчилгааг тогтмол зохион явуулж, холбогдох газруудад мэдээлж  ажиллана.

 

           2.6Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэлд орж ирэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгч, машин тээврийн хэрэгслийг зохих зааврын дагуу халдваргүйтгэл хийсний дараа очих хаягийг тодруулан бүртгэж оруулна.

 

Гурав. “ Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг”-т ажиллах

бүрэлдэхүүний эрх үүрэг

 

           3.1 “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-т ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын улсын  байцаагч  нь хяналтын хэсгийн ахлагч нь байна.

 

3.2 Зөрчил гаргасан иргэдэд зохих хууль тогтоомж, шийдвэрийн дагуу хариуцлага тооцон, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж энэ талаар тусгай бүртгэл хөтөлсөн байна.

 

           3.3 Хэсгийн ахлагч нь тухайн өдөр өөрийн удирдлагад ажиллаж байгаа ажилтнуудын үйл ажиллагаанд  тогтмол хяналт тавьж ажиллана.

 

3.4 Замын цагдаа нь Авто техникийн шалган бүртгэх товчоодоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг зогсоож, үзлэгт оруулах, энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.

 

           3.5 Хэв журам сахиулах цагдаа нь тухайн авто техникийн шалган бүртгэх товчоон дээр хэв журмыг сахиулах, тэнд ажиллагсдын  аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ.

 

           3.6 Нийслэлийн Эрүүл  мэндийн газрын харъяа Эрүүл мэндийн нэгдэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтэн ариутгагч нар халдваргүйтгэл хийгдээгүй тарваганы арьс, түүхий эд материал авч яваад саатуулагдсан иргэдийн ачаа тээш, машин техник хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлнэ.

 

           3.7 Хяналт шалгалт явуулах ажлын хэсэгт ажиллаж байгаа бүрэлдэхүүн Автотехникийн шалган бүртгэх товчоогоор орж, гарч байгаа ард иргэдэд ухуулга, сурталчилгаа хийх, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.

  

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 2016 оны..... сарын …-ныөдрийн..дугаар

..........  захирамжийн  гуравдугаар хавсралт

 

 

ТАРВАГАН ТАХАЛ, ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛАХ

ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

Ажлын нэр

Хэмжих нэгж

Бүгд үнэ

/төг/

Тайлбар

1

Хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх, өвчний сэжиг илэрсэн тохиолдолд дуудлагаар явах шатахууны зардалд

Литр

АИ-92

 

 

500.000

Хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх

5 байгууллага

 

2

“Тарваган тахал, шүлхий өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ” сэдвээр  дадлага сургууль явуулах

-Эмээлт, Баруун турууны Авто техникийн шалган бүртгэх товчоон дээр дадлага сургууль хийх

 

 

 

 

 

 

 

төг

 

 

 

 

 

 

-

 

Сонгинохайрхан дүүрэгт

дадлага

сургууль

хийгдэнэ.

Оролцох байгууллагуудын

3

Санамж, зурагт хуудас хэвлүүлэх, урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажилд

 

 

 

ш

 

 

500.000

 

Тарваган тахал, боом, шүлхий, өвчний төрлөөр хийх

4

Холбооны зардалд

/Жи мобайлын карт/

ш

-

2 товчоонд

14 хоногт 10.0

5

Хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийн хоолны зардал / постонд 24 цагаар 6 хүн  үүрэг гүйцэтгэх /

хүн

2.300.000

VIII/01 - X/15 хүртэлх хугацаанд

нийт 11 удаагийн үзлэг шалгалтыг 5 хүний бүрэлдэхүүнтэй  зохион байгуулах

 

Бүгд

 

3.300.000

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд