Зардал гаргах тухай

2016  оны 08 сарын 26 өдөр                                 Дугаар А / 323

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

            1. Дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн тасгийн ажлын байрны хойд талын үерийн ус зайлуулах хамгаалалтын нэмэлт даланг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч /О.Ганбаатар/-д даалгасугай. 

            2. Хамгаалалтын даланг засварлах ажлын тоо хэмжээ, төсвийг хавсралтаар баталсугай. 

            3. Засварын ажилд шаардагдах 3.000.000 /гурван сая/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /М.Баяраа/-т зөвшөөрсүгэй. 

            4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч /О.Ганбаатар/-д  үүрэг болгосугай.

  

 

ЗАСАГ ДАРГА                              Ж.САНДАГСҮРЭН 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн  хавсралт

 Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн барилгын хойд талын далангийн хамгаалалт хийх ажил гүйцэтгэх төсөв

 

Д/д

Ажлын нэр

Хэмжих нэгж

Үнэ

Нийт

Газар шороо, суурийн ажил

1.

Газар шорооны ажил /техникээр/

М3

6.000

480.000

2.

Газар шорооны ажил /гараар/

М3

40.000

250.000

Механизм ажлын хөлс

3.

Экскаваторын ажлын хөлс

Цаг

85.000

170.000

4.

Ковшны ажлын хөлс

Цаг

110.000

220.000

5.

Ачааны автомашин

Км/цаг

70.000

200.000

Хана угсралтын зардал

6.

Суурин блок

Ширхэг

60.000

1.440.000

7.

Цемент зуурмаг

Тонн

192.000

192.000

8.

Хар тосон түрхэг

Кг

800

48.000

БҮГД

3.000.000

 

            Тайлбар: Тус барилгын хойд талын далангийн шороо нь шаварлаг хөрстэй тээврийн хэрэгсэл зорчдог шороон замтай тул шороог зайлуулан суурин блокоор буюу бүрэн цутгаж хийх шаардлагатай.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд