Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээг  сунгах тухай

2016  оны 08 сарын 26 өдөр                                 Дугаар А / 325    

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1дэх заалт, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/74 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ 2016 оны эхний хагас жилд “Хангалттай” үнэлгээтэй дүгнүүлсэн “Өнө ачит”, “Эрүүл жаргал”  өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал сунган байгуулсугай.

 

            2.Эхний хагас жилийн гэрээгээ “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнүүлсэн  өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөх багийг томилон, дэмжлэгт хяналт хийн ажиллахыг Эрүүл мэндийн төв /Д.Сүнжидмаа/-д үүрэг болгосугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                              Ж.САНДАГСҮРЭН

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд