Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай 

 2016  оны 09 сарын 05 өдөр                                 Дугаар А / 338

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5, 5.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/607 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал/ 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулсугай.

 2. Вакцинжуулалтын ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

 3. Батлагдсан  төсөвт зарцуулагдах нийт  1.196.460 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг Засаг даргын нөөцөөс гаргахыг  Засаг даргын Тамгын газрын дарга  /М.Баяраа/-д зөвшөөрсүгэй.

 4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг Засаг даргад    танилцуулахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Б.Нацагдорж/-т даалгасугай. 

 

ЗАСАГ ДАРГА                         Ж.САНДАГСҮРЭН 

Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын

2016 оны ......дугаар сарын .....-ны өдрийн

 .................. дугаар захирамжийн  хавсралт

  

Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх

вакцинжуулалтад хамруулахадшаардагдах

 зардлын тоцоо 

 

 

Д/д

Хариуцсан компани

Шаардагдах зардал

Хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

Хянасан:

1

Буян-хөхий ХХК

Шатахуун

326 л

1530

498.780

 

2

Бамбуу ХХК

Шатахуун

326 л

1530

498.780

 

3

Рэз ХХК

Шатахуун

130 л

1530

198.900

 

 

4

Нийт

 

 

1.196.460

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд