“Намрын ногоон өдрүүд”

арга хэмжээг зохион байгуулах тухай

2016  оны 09 сарын 05 өдөр                                 Дугаар А / 339

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/630 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2016 оны Эдийн засаг нийгмийн зорилтын 1.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2016 оны эдийн засаг нийгмийн зорилт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгч ногоочдын үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, борлуулалтын сүлжээг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулсугай. 

2. Дээрх арга хэмжээг зохион байгуулах байршлыг хавсралтаар  баталсугай. 

3. Тогтоосон байршлын ойр орчим гар дээрээс ил задгай худалдаа наймаа эрхлэгч иргэн, машинт худалдаачдыг таслан зогсоохыг дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс /Ш.Цогбаатар, Ц.Оюунбаатар, С.Батзаяа/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/ нарт тус тус үүрэг болгосугай. 

4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг танилцуулж ажиллахыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Б.Нацагдорж/-т үүрэг болгосугай.

 

 

  

ЗАСАГ ДАРГА                         Ж.САНДАГСҮРЭН

 Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын

2016 оны ......дугаар сарын .....-ны өдрийн

 .................. дугаар захирамжийн  хавсралт

  

Борлуулалтын цэгийн судалгаа 

 

Д/д

Төрөл

Хороо

Байршил

1

40 тонны контейнар

2 дугаар хороо

Их-нарангийн эцэс

2

40 тонны контейнар

4 дүгээр хороо

“Арвайн үндэс” ХХК-ын эсрэг талд

3

40 тонны контейнар

7 дугаар хороо

Баян-хошууны тойрог

4

40 тонны контейнар

19 дүгээр хороо

“Миний зах”-ын хажуу талд

5

Асар

16 дугаар хороо

30, 31-р байрны урд талын талбайд

6

Асар

19 дүгээр хороо

Жавхлант төвийн хажууд

7

Асар

7 дугаар хороо

Баянхошууны тойрог

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд