Сургалт зохион байгуулах тухай      

 2016  оны 09 сарын 06 өдөр                                 Дугаар А / 342

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 36 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны  А/609 дүгээр захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны А/40 дугаар тогтоолыгтус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа 16 иргэнийг  цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэхүүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатнысургалтанд хамруулсугай. 

            2. Цэргийн дүйцүүлэх алба  хаагчдын сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0164 дүгээр  ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай. 

            3. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай. 

            4. Сургалтанд шаардагдах зардал 1908400 /Нэг сая есөн зуун найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын зардлаас гаргахыг нягтлан бодогч /Ж.Гаамаа/-д зөвшөөрсүгэй. 

            5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.САНДАГСҮРЭН 

Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын

2016 оны ......дугаар сарын .....-ны өдрийн

 .................. дугаар захирамжийн  хавсралт

 Дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалтанд

шаардагдах зардал, төгрөгөөр 

д/д

Зардлын төрөл

Хэмжих

нэгж

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Бүгд

Тайлбар

1

Унааны зардал

Хүн/өдөр

16*2000

32000*10

320.000

Орбитод ирэх, очих 10 хоног

2

Хоолны зардал

Хүн/өдөр

16*8000

128000*10

1.280.000

 

3

Багшийн урамшуулал

 

3*40000

120000

120.000

 

4

Нэгдсэн дадлагад оролцох автомашины шатахууны зардал

Литр

12

1570

188.400

 

 

Бүгд

 

 

 

1.908.400

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд