Зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн

           үзлэг,шинжилгээндхамруулах тухай 

 2016  оны 09 сарын 01 өдөр                                 Дугаар А / 332

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

            1.“Шийлэгтогоо сан” төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, амьдралын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж чадахгүй байгаа зорилтот бүлгийн 1000 хүүхэд багачууд, иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулах ажлыг 2016 оны 09 дүгээр сард зохион байгуулсугай. 

2.Зорилтот бүлгийн хүүхдүүд, иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлан ажиллахыг дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв /Э.Энхтуул/, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. 

            3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай.

  

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.САНДАГСҮРЭН

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд