Нийслэлийн 377 жилийн ой угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай

2016 оны 10 дугаар сарын 21                  Дугаар А/398


 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4, 8.4.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нийслэлийн 377 жилийн ой угтан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ хийх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсугай. 

 

            2. “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангаж нийтийн их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулахыг Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ /Б.Сэргэлэнбаатар/, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Л.Батбаяр/, Хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай

 

            3. Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлыг зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүргийг хоёрдугаар, хороодуудад хяналт тавьж ажиллах Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн хуваарийг гуравдугаар, зохион байгуулах ажлын чиглэлийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус  баталсугай.

 

            4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын Хот нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч /О.Ганбаатар/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.САНДАГСҮРЭН

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

 

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын

хэсгийн бүрэлдэхүүн

 

Дарга                         О.Ганбаатар                                    Хот нийтийн аж ахуй, тохижилтын асуудал

хариуцсан орлогч

Гишүүд                    Н.Мөнгөн-Эрдэнэ                 Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга                                              

                                    Т.Сүхбаатар                         Захиргаа хуулийн хэлтсийн дарга

Д.Батцэцэг                            Санхүү төрийн сангийн хэлтсийн

дарга

                                    А.Батсайхан                        Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн

дарга

                                    Б.Оюунбилэг                        Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

                                    А.Баттулга                            Цэргийн штабын дарга

                                    Д.Ихбаяр                              Худалдаа үйлчилгээний хэлтсийн

дарга

                                    Ц.Ганхүү                               Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн

дарга                          Б.Норовсүрэн                      Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн

мэргэжилтэн

                                   

 

                                                           

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

Зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, хүлээх үүрэг

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадууд, хороод, хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  байгууллага, аж ахуйн нэгжүүд, Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид, Цэргийн ангиуд, СӨХ, иргэд оролцоно.

Зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, хүлээх үүрэг

Байгууллага

Хариуцах ажил

 

1

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

Дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ хийх ажил зохион байгуулах, олон нийтэд сурталчилах, харъяа төр захиргааны болон, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бүх байгууллагуудыг оролцуулах

 

2

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

Оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, цэвэрлэгээний дүн мэдээг нэгтгэж, Засаг даргын Хот байгуулалт, тохижилт хариуцсан орлогчид танилцуулах, мэдээг Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст хүргүүлэх

 

3

Дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтэс

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба

Цэвэрлэгээ зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулах, цэвэрлэгээний ажлын явц үр дүнгийн талаар ТВ, радиогоор олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн сурталчилсан талаар дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтэст ирүүлэх

 

4

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

Ажилд оролцож байгаа ААНБ уудад хяналт, шаардлага тавих, идэвхи оролцоогүй ААНБ-уудад холбогдох арга хэмжээг авах.

Ажлын үеэр мэдээ тайланг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16.00 цагт ирүүлэх

5

Дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс

Зохион байгуулах ажилд хамтран оролцох, ажилгүй иргэдийг  хамруулах талаар ажил зохион байгуулах

Ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16.00 цагт ирүүлэх

6

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэрийн төсөвт байгууллагуудыг  цэвэрлэгээнд татан оролцуулах

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16.00 цагт ирүүлэх

7

Цэргийн штаб

150, 013 дугаар цэргийн ангийн бие бүрэлдэхүүн  20 дугаар хороо,   0151, аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнийг 1, 22 дугаар хороодын нутаг дэвсгэрийн гуу жалгыг цэвэрлэх ажилд татан оролцуулах

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16.00 цагт ирүүлэх

 

8

 

Хороод

Тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудад зохион байгуулж байгаа ажлын талаар мэдээлэл хүргүүлэх, бүх нийтийг өргөнөөр хамруулан оролцуулж, цэвэрлэж бөөгнүүлсэн хогийг түргэн шуурхай ачуулах, хог шатаахгүй байх тал дээр онцгой анхаарч, ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст хугацаанд нь хүргүүлэх, дээрх байгууллагуудын үүрэг чиглэлээр шаардлагатай тохиолдолд шуурхай мэдээллээр хангах

Ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 18 цагт ирүүлэх

 

9

Хог тээвэрлэгч байгууллагууд

Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт цэвэрлэгээнээс үүссэн хог хаягдлыг шуурхай цуглуулж тээвэрлэх, машин техникийг бэлэн байдалд байлгах

Их цэвэрлэгээ зохион байгуулах өдрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх хуваарийг хийж ДБТХ-ийн даргаар батлуулах

10

Дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс

28 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон автовокзал орчмын цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16.00 цагт ирүүлэх

11

Нийгмийн даатгалын хэлтэс

Байгууллагынхаа орчмын цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16.00 цагт ирүүлэх

12

Татварын хэлтэс

Дүүргийн өндөрлөг орчмын нутаг дэвсгэрийг цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16.00 цагт ирүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн гуравдугаар хавсралт

 

ХЭЛТСҮҮДИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ,

ХЯНАЛТ ТАВИХ  ХУВААРЬ

 

Хэлтэс, албад

Хариуцах хороод

1

Захиргаа хуулийн хэлтэс Т.Сүхбаатар

Төвийн бүс 5, 6, 16, 19, 21, 23, 27, 29  дүгээр хороод, тухайн хорооны СӨХ-үүд

2

Нийгмийн хөгжлийн хэлтэс Б.Оюунбилэг

 

Толгойт бүс  2, 3, 4, 20, 22, 26, 32 дугаар хороод,  Төсөвт газрууд

3

Худалдаа үйлчилгээний хэлтэс Д.Ихбаяр

Өнөр бүс 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дугаар хороод,  тухайн хорооны СӨХ-д, Үйлдвэр, үйлчилгээний газрууд

4

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс А.Батсайхан

32, 21 дүгээр хороо

5

Санхүү төрийн сангийн хэлтэс Д.Батцэцэг

Баянхошуу бүс 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28 дугаар хороод

6

Цэргийн штаб А.Баттулга

1, 20, 22 дугаар хороод, Цэргийн ангиуд

7

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс Н.Мөнгөн-Эрдэнэ

Бүх хороод

8

Мэргэжлийн хяналтын хэлтэс Г.Ганхүү

Бүх хороодод хяналтын улсын байцаагч ажиллуулах

 

Ажилд хяналт тавих:

            Бүх нийтийн их цэвэрлэгээ хийх ажилд ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллана.

            Хяналт тавих ажлын хэсэг нь ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, хог хаягдал шатаахгүй байх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж буйд хяналт тавих, цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, “Хог хаягдлын тухай” хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд  оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.

            Батлагдсан загварын дагуу мэдээ тайланг цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн 16.00 цагаас өмнө дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлнэ.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн дөрөвдүгээр хавсралт

 

Зохион байгуулах ажлын үндсэн чиглэл:

 

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг их цэвэрлэгээ хийх ажилд идэвхи санаачилгатай оролцох талаар мэдээлэл хүргэх ажлыг бүх шатны төрийн байгууллагууд зохион байгуулна.
  2. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын заалтуудыг хангуулж ажиллана.
  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог, хаягдлыг цэвэрлэх, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, хаягдал, наасан зарлалыг хуулж цэвэрлэх, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалга, граж, контэйнэрийн завсарт үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж ачуулах.
  4. Орон сууцны орц, лифтэнд ариутгал, чийгтэй цэвэрлэгээ хийж, орон сууцны хорооллын эргэн тойрны хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ хийж, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах.
  5. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст бүртгэлтэй иргэдийг цэвэрлэгээний ажилд  татан оролцуулах
  6. Гэр хорооллын дундах гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд цэргийн ангийн хугацаат цэрэг болон офицер, албан хаагчдыг татан оролцуулах
  7. Худалдаа үйлчилгээний төвүүд, түрээслэгчдийг ажилд идэвхитэй оролцуулах.
  8. Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох /Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна/
  9. Төв замаас салбарласан автозамыг цэвэрлэх, автобусны буудал, ТҮЦ-ний орчмыг цэвэрлэж, цас мөсийг арилгах
  10. Цэвэрлэгээний өмнөх болон явц, гүйцэтгэлийн харьцуулсан фотозургыг авч баримтжуулан дэд бүтэц тохижилтын хэлтсээс баталсан загварын дагуу тайлангаа бөглөж цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн 16.00 цагт дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн Б.Норовсүрэн /утас: 70173213, 89500250, email хаяг Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./xn----8sbyq7be">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./-цахим хаягаар ирүүлнэ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд