2017.01.05                                                    А/06

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 , 2015 оны 134 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь: 

 

      1. 2017 оны 01 дүгээр сарын 05-аас 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсугай.

 

           2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 205 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хяналт тавих журам”, “Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 стандарт”-ын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үйлчилгээний газруудад тавигдах шаардлагыг хангуулж,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал хүргүүлэх үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хяналт шалгалтын удирдамжийг хоёрдугаар, холбогдох зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар  тус тус баталсугай.

 

         3. Дээрх арга хэмжээнд шаардагдах зардал  535.500 /Таван зуун гучин таван мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /М.Баяраа/-т зөвшөөрсүгэй.

 

           4. Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт, шалгалтыг удирдамжид заасны дагуу үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /Д.Ихбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                       Ж.САНДАГСҮРЭН

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд