Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх гэрэлтүүлгийн ажлын зураг, төсөв боловсруулах гүйцэтгэгчийг Засгийн газрын 2024 оны 02 дугаар тогтоолын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 03 дугаар сарын 14-ний дотор Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

·         Хүсэлт /үнийн санал/

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулийн этгээд/

·         Холбогдох тусгай зөвшөөрөл

·         Ажлын туршлага жагсаалтаар /хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн он, үнэ/

 

Лавлах утас: /Засаг даргын Тамгын газрын ТГУХ-ийн мэргэжилтэн Д.Мөнгөндалай Утас:70173135/

Ажлын жагсаалт

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал,  байршил

 

Хөрөнгийн эх үүсвэр

 Төсөвт өртөг

/мян.төг/

1

Дүүргийн 21 дүгээр хороо, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв

Дүүргийн төсөв

8,000.0

2

Дүүргийн 22 дугаар хороо, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв

Дүүргийн төсөв

12,000.0

НИЙТ ДҮН:

20,000.0

 

 

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх 30 дугаар хороо, Чулуут 6, 7 дугаар гудамж авто замын ажлын зураг, төсөв боловсруулах гүйцэтгэгчийг Засгийн газрын 2024 оны 02 дугаар тогтоолын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 03 дугаар сарын 06-ны дотор Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

·         Хүсэлт /үнийн санал/

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулийн этгээд/

·         Холбогдох тусгай зөвшөөрөл

·         Ажлын туршлага жагсаалтаар /хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн он, үнэ/

 

Лавлах утас: /Засаг даргын Тамгын газрын ТГУХ-ийн мэргэжилтэн Д.Мөнгөндалай Утас:70173135/

Ажлын жагсаалт

 

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал,  байршил

 

Хөрөнгийн эх үүсвэр

 Төсөвт өртөг

/мян.төг/

1

Дүүргийн 30 дугаар хороо, Чулуут 6, 7 дугаар гудамж авто замын ажлын зураг төсөв

Дүүргийн төсөв

20,000.0

НИЙТ ДҮН:

20,000.0

1

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо :

2023 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Ус түгээх байр (СХД, 33 дугаар хороо)

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/202309343

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Ус түгээх байр (СХД, 33 дугаар хороо)” НХААГ/202309343 тоот ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.  

 

Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 40 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 

Утас: 70000717, 7000 0771

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1] :

2023 оны 10 сарын 11-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

Тоглоомын талбай байгуулах (СХД, 8 дугаар хороо)                                  

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/202208580

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Тоглоомын талбай байгуулах (СХД, 8 дугаар хороо) НХААГ/202208580 тоот ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 10 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 20 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 3 давхар 302 тоот

Утас: 70000717, 7000771

 

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо:

2023 оны 10 дугаар сарын 11

 

Тендер шалгаруулалтын нэр:

Гүний худаг (21 дүгээр хороо)

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202307047

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гүний худаг (21 дүгээр хороо) ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

Багцгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 11–ны өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн, 09 цаг 10 минутанд зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо,Баянголын 1 дүгээр гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр,

 Худалдан авах ажиллагааны алба 3 давхар 302 тоот

 7000 0771, 7000 0717

 

            Огноо[1] :

2023 оны 09 сарын 15-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

Тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах (Дэд бүтэц хөгжлийн алба ОНӨААТҮГ)

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202307043

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах (Дэд бүтэц хөгжлийн алба ОНӨААТҮГ)бараа нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”]

 

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[2] “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:  “Үгүй”

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 302 тоот

Утасны дугаар: 7000-0717, 700-0771

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

 

Үер усны аюул, ослоос урьдчилан

сэргийлэх зарим арга хэмжээний тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2022 оны 115 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Усны ослоос урьдчилан сэргийлэх тухай” А/595,  “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/596 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1.Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг Туул гол болон нуур, цөөрөм, тогтоол устай газарт 2023  оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т, дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Х.Ууганбаяр)-т, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Хөхөө)-т тус тус даалгасугай.

 

2.Хөдөлгөөнт болон завьт эргүүл хийх албан хаагчдын хуваарийг хавсралтаар баталж, дараах арга хэмжээг авч ажиллуулсугай.

 

2.1.Голын ай, сав, гуу жалга, үерийн усны буулт бүхий газар, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст нутаглаж, суурьшсан айл өрхөд нүүн шилжих тухай шаардах хуудсыг хүргүүлэх,  хамгаалалтын зурваст баригдсан түр болон үндсэн барилга байгууламж, хашаа буулгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Х.Ууганбаяр)-т, Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба (Б.Батцагаан)-д, Газар зохион байгуулалтын 2 дугаар алба (Б.Лхагвадорж)-д;

 

2.2.Гуу жалга, далан, суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын бүрэн бүтэн, ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийж, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т;

 

2.3.Болзошгүй үерийн аюулын үед ажиллах Засвар, сэргээн босголтын алба, мэргэжлийн ангийн төлөвлөгөөнд тодотгол хийж, хүн хүч, техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв (Ц.Энхбаяр)-д, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төв (Г.Батцагаан, Б.Өнөрсайхан)-д, Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ (Т.Вандандорж)-т, Дэд бүтэц хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг )-т;

 

2.4.Бага насны хүүхдийг гол, нуур, цөөрөм, тогтоол устай газар хараа хяналтгүй орхихгүй, гол усанд тоглуулахгүй байх, үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Хөхөө)-т, Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т, хорооны Засаг дарга нар, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол өгч ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д тус тус үүрэг болгосугай.

 

3.Урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах зардлыг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөр шийдвэрлүүлэхийг Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

бфцбцф