Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Улсын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, хөгжүүлэх, материаллаг бааз болоод боловсон хүчнийг чадваржуулан, дэлхийн жишигт хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой “ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА байгуулсан. Үүнтэй  холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хооронд 1 сарын хандивын аян зохион байгууллаж байна. Хандивын аянд зориулан хандивын хайрцаг гарган Сонгинохайрхан дүүргийн хороо бүрээр аялуулан иргэд аж ахуй нэгжид таниулах арга хэмжээ зохион байгуулж хандив цуглуулах юм.