How to create simple cool paging with PHP and CSS


Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан СХД-ийн Нийгмийн Даатгалын хэлтсийн хамт олноос “Үндэсний өгөх өдөр”-Ñ‚ нэгдэж СХД-ийн 19-Ñ€ хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэд болох Б.Аманда, Н.Сүхбаатар нарын 2 өрхөд 100 мянган төгрөгийн дэмжлэг, 9 хорооны 17 иргэнд 300 мянган төгрөгний тусламж үзүүллээ. 
Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. "ӨГӨХ ӨДӨР"-т нэгдэцгээе.


СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн сургалт сурталчилгааны ажлын 2015 оны IV улирлын төлөвлөгөөний дагуу 32-Ñ€ хорооны алслагдсан хэсгүүд болох Эмээлт, Бордоо, Хурган, Баруун Түрүүн, 384-Ñ€ гарамд 2015 оны 10-Ñ€ сарын 26-ны өдөр ажиллаа.  Ð£Ð³ үйл ажиллагаанд үйлчилгээний албаны дарга Б.Баярсайхан, эрүүл мэндийн даатгалын байцаагч Б.Оюунгэрэл, сайн дурын даатгалын байцаагч Б.Батчимэг, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Гандолгор нар нийгмийн даатгалын тухай хууль, түүнд орсон өөрчлөлт, эрүүл мэндийн даатгал, сайн дурын даатгал, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай мэдээлэл зөвлөгөө өгч, алслагдсан хорооны иргэддээ эрүүл мэндийн даатгал, сайн дурын даатгал,  Ð°Ð¶Ð¸Ð»Ð»Ð°ÑÐ°Ð½ жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэдийн батламжыг тарааж өгч үйлчиллээ.

 


2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс дүүрэг, салбар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт зориулсан сургалт СХД-ийн Эрүүл мэндийн төв дээр боллоо.
Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын магадлагч эмч Ц.Гансүх дараах сэдвүүдээр явууллаа. Үүнд:
1. Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам
2. Иргэн /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөрийн зохицуулалт хийх заавар
3. Хэлэлцүүлэг

 


Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн тасгийн барилгын шав тавих ёслол 2015 оны 09-Ñ€ сарын 09-ны өдөр 7-Ñ€ хорооны нутаг дэвсгэрт болсон. Одоогийн байдлаар барилгын ажил  60 хувийн гүйцэтгэлтэй гадна, дотно өрлөг шаврын ажил, гадна бохирын цооногын холболт, цэвэр усны холболт, гадна цахилгааны ажлууд бүрэн хийгдсэн байна.



< Өмнөх ... 1 2 3 4 5 6 ... Дараагийн > 

(Бүгд 27 мэдээ)