ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18-Ñ€ тогтоолоор анх Сонгинохайрхан дүүрэг нь Октябрын районоос тусгаарлагдан  Засаг захиргааны 21-н хороотой, 22.7 мянган өрхтэй,108.1 мянган хүн амтайгаар анх байгуулагдсан ба тус хэлтэс нь Засаг даргын тамгын газрын бүтцэд “Хүн амын бодлого, хөдөлмөрийн хэлтэс” нэртэйгээр анх байгуулагдан Засаг даргын тамгын газрын байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.Нийгмийн даатгалын тухай хуулиудыг мөрдөх бэлтгэлийг хангах, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 1994 оны 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор Нийгэм хангамжийн хэлтсийг Сонгинохайрхан дүүргийн “Нийгмийн даатгалын хэлтэс” болгон өөрчлөн зохион байгуулсан юм.

Тус хэлтэс  нь 4 алба, 64 байцаагч ажиллагсадтайгаар ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

 


1.    ÐÐ¸Ð¹Ð³Ð¼Ð¸Ð¹Ð½ даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих,
2.    Ð”аатгуулагч, ажил олгогчдыг бүртгэж даатгалд хамруулах, шимтгэл хураамжийн орлогыг хурааж нийгмийн даатгалын санг бүрдүүлэх,
3.    Ð˜Ñ€Ð³ÑÐ´ÑÐ´ тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоон олгох
4.    ÐÐ¸Ð¹Ð³Ð¼Ð¸Ð¹Ð½ даатгалын хууль тогтоомжийг сурталчилах

Бүтэц зохион байгуулалтын хувьд:


•    Ò®Ð¹Ð»Ñ‡Ð¸Ð»Ð³ÑÑÐ½Ð¸Ð¹ алба
•    ÐžÑ€Ð»Ð¾Ð³Ð¾ бүрдүүлэлт, шимтгэлийн алба
•    Ð¡Ð°Ð½Ñ…Ò¯Ò¯ бүртгэлийн алба
•    Ð¥ÑÐ½Ð°Ð»Ñ‚ мониторингийн алба

Үйлчилгээний алба:


Тус алба нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд тэтгэврийн даатгалын сангийн болон ҮОМШӨ-ний даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоон олгох, тэтгэмжийн даатгалын сан болон ажилгүйдлийн даатгалын сан,  ҮОМШӨ-ний даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэмж, төлбөр, зардлыг хуулийн хугацаанд шуурхай, чирэгдэлгүй олгох ажлыг зохион байгуулж байна.

Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн алба


Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн алба нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг нийгмийн болон иргэний эрүүл мэндийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж нэмэгдүүлэх, сангийн орлогын төлөвлөгөөг сар улирлаар хуваарилан жигд ханган биелүүлэх зорилготой. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн өр авлагыг барагдуулах, энэ талаар хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, ажил олгогч, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайланг хүлээн авах, баталгаажуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулах, нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх, иргэдийн даатгалд итгэх итгэлийг дээшлүүлэх, ажил олгогчдын хуулийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна

Санхүү бүртгэлийн алба


Санхүү бүртгэлийн алба нь нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагатай холбоотой ажил үйлчилгээг анхан шатны баримтад тулгуурлан бүртгэх, түүний гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавих, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалт, төвлөрүүлэлтийг өдөр тутмын удирдлагаар хангах, зохион байгуулах, ажил олгогч, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтийн тооцоотой холбоотой цахим мэдээллийн сангийн бүрдэлтийн үнэн зөв, шуурхай байдлыг хангах, хяналт тавих, нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу сар, улирал тутам гаргаж тайлагнах үндсэн зорилготой.
Мөн нийгмийн даатгалын сангуудын төсвийн төслийг боловсруулж удирдах дээд байгууллагад хүргүүлэх, нийгмийн даатгалын хамралт, сан тус бүрийн орлого, зарлага, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үзүүлэлтүүдэд хэсэгчилсэн болон иж бүрэн судалгаа шинжилгээ хийх, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг хуулийн хугацаанд чирэгдэлгүй олгох талаар арилжааны банкнуудтай гэрээ байгуулан ажиллах зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Хяналт мониторингийн алба


Хяналт мониторингийн алба нь, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж болон гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, даатгалын орлогын бааз суурийг нэмэгдүүлж өргөжүүлэх, сангуудын орлогыг бүрдүүлэх, өр авлагыг бууруулах, тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээний зардал, төлбөрийг хугацаанд нь олгож даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах үндсэн зорилготой.
Мөн шимтгэлийн тайлан тооцоо, тэтгэвэр, тэтгэмжийн зардал, төлбөрийн тооцооны үндэслэл, компьютер программ хангамжийн ашиглалт, мэдээллийг боловсронгуй болгон сайжруулах, боловсон хүчний ёс зүйг ахиулах, мэдлэг чадвар, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны ахиц өөрчлөлт, дутагдал доголдол, гажуудал түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлж цаашид үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулж байгууллагын хэмжээнд дотоодын хяналт,  мониторингийг чиглүүлэн зохион байгуулж мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж байна.

Цагийн хуваарь

â„–

Гариг

Ажлын цаг

Цайны цаг

Ажлын цаг

 
 

1

Даваа

08.30-12.30

12.30-13.30

13.30-17.30

 
 

2

Мягмар

08.30-12.30

12.30-13.30

13.30-17.30

 
 

3

Лхагва

08.30-12.30

12.30-13.30

13.30-17.30

 
 

4

Пүрэв

08.30-12.30

12.30-13.30

13.30-17.30

 
 

5

Баасан

08.30-12.30

12.30-13.30

13.30-17.30

 
 

6

Бямба

Амарна

 

7

Ням