ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой

хуулийн тодруулга

Нэг. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх:
Заавал болон сайн дураар даатгуулагч эх дараах 2 болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

  • Заавал болон сайн дураар даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх,
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол.

Дээр дурдсан эдгээр нөхцөлийг хангаагүй даатгуулагч эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.

 

Хоёр. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох:

Заавал даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд олгоно.

Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

      Жирэмсний болон  амаржсаны тэтгэмжийг дор дурдсан баримтыг үндэслэн бодно.

  • Эмнэлгийн хуудас
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Жишээ 1: Даатгуулагч эх “А” нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 жил төлж ажилласан, сарын хөдөлмөрийн хөлс 450 000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч байгууллагынхаа санхүүд өгсөн гэвэл дараах аргачлалын дагуу жирэмсний тэтгэмжийг бодно.

Байгууллагын нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахаас өмнөх шимтгэл төлсөн 12 сар өөрөөр хэлбэл 2011.08.01-ний өдрөөс 2012.07.31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, орлогыг тодорхойлж, уг цалин хөлс, орлогын нийлбэрээс дундаж цалинг гаргана.
Хүснэгт№1

Сарын дундаж хөлс, орлого

Сарын ажлын өдрийн дундаж хоног

Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого

Тэтгэмж бодох хувь

Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/

Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/

Олговол зохих тэтгэмж /9*10/

5

6

7

8

9

10

11

450 000

21.2*

21 226

100**

21 226

45***

955 188

 

Тайлбар:       *  - Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодоход хэрэглэнэ./
                        **  - Заавал даатгуулагч эхийн тэтгэмжийг 100 хувиар бодно.
                        ***- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Харин сайн дурын даатгуулагч эх нь эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид авчирч өгч шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж,  тэтгэмжээ бодуулна.

Жишээ 2: Сайн дурын даатгуулагч эх “Б” нь нийгмийн даатгалын шимтгэлийг 1 жил тасралтгүй төлсөн бөгөөд сарын дундаж орлого 180 000 /Нэг зуун наян мянган/ төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авсан тохиолдолд тэтгэмжийг бодьё.
Хүснэгт№2


Сарын дундаж хөлс, орлого

Сарын ажлын өдрийн дундаж хоног

Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого

Тэтгэмж бодох хувь

Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/

Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/

Олговол зохих тэтгэмж /9*10/

5

6

7

8

9

10

11

180 000

21.2*

8 491

70**

5 943

45***

267 452

 

Тайлбар: : *  - Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодоход хэрэглэнэ./
                  ** - Сайн дурын даатгуулагч эхийн тэтгэмжийг 70 хувиар бодно.
                  ***- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Жишээ 3: Жишээ 1 дээр авсан даатгуулагч эх “А” 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэвэл амаржсаны тэтгэмжийг хэрхэн бодох талаар жишээ авья.

Даатгуулагч эхийн амаржсаны эмнэлгийн хуудсыг 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бичнэ. Даатгуулагч эхийн амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж цалингаас бодох тул дахин дундаж цалин бодох шаардлагагүй. Амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх 2012.09.15-ны өдрөөс 2012.11.15-ны өдөр хүртэлх хуанлийн хоногоос ажлын өдрийг тоолно.
Хүснэгт№3


Сарын дундаж хөлс, орлого

Сарын ажлын өдрийн дундаж хоног

Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого

Тэтгэмж бодох хувь

Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/

Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/

Олговол зохих тэтгэмж /9*10/

5

6

7

8

9

10

11

450 000

21.2

21 226

100*

21 226

44**

933 944

 

Тайлбар:
                * - Тэтгэмж авагч заавал даатгуулагч тул 100 хувиар бодно.
                **- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн
                      хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Гурав. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт:

Заавал даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан 4 сарын хугацааны шимтгэлийг ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих дор дурдсан хувиар тооцож сар бүр төлнө.
Хүснэгт№4


Даатгалын төрөл

Шимтгэл төлөх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /төг/

Ажил олгогчийн төлбөл зохих хувь

Сард төлөх шимтгэлийн дүн

1

Тэтгэврийн даатгал

140400

7.0

9828

2

Тэтгэмжийн даатгал

0.5

702

3

Эрүүл мэндийн даатгал

2.0

2808

4

Ажилгүйдлийн даатгал

0.5

702

5

ҮОМШӨ-ний даатгал

1.0, 2.0, 3.0

1404, 2808, 4212

 

Бүгд

140400

11, 12, 13

15444, 16848, 18252

 

Тайлбар: ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчоос 1-3 хувиар  ялгавартайгаар  тогтоохоор заасан.