Нийгмийн даатгалын сайн дурын даатгал

 

Сайн дураар даатгуулахад ямар баримт бүрдүүлэх вэ? 

-    3x4 хэмжээний зураг — 2 ш
-    Ð˜Ñ€Ð³ÑÐ½Ð¸Ð¹ үнэмлэх
-    1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр

 

 

 


Даатгуулагч өөрийн мэдүүлсэн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.

Тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ

11.0%

Тэтгэмжийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ

1.0%

ҮОМШӨ-ний даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ

1.0%

 

 

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах байгаагаас гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Тухайлбал:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Газар тариалан эрхлэгч
  • Бичил уурхай эрхлэгч
  • Чөлөөт уран бүтээлч
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн
  • Оюутан суралцагч
  • Бусад иргэн

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ?

Сайн дурын даатгуулагч эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай  байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн  хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараахь хувь, хэмжээгээр тооцоэ шимтгэл төлнө:

  • Тэтгэврийн даатгалд-10.0%
  • Тэтгэмжийн даатгалд-1.0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1.0%

Иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа шимтгэл төлөх сарын орлогоо ямар журмаар тодохройлох вэ?

  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нйигмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
  • Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэсжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?

Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

Сайн дураар даатгуулагч шимтгэлийн тооцоог ямар журмаар хийх вэ?

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасаг хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдүүлгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана. Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулж байна.

Сайн дураар даатгуулагч ямар тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах вэ?

Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална.

  • Аж, ахуйн нэгж, байгууллагад ажилд орох
  • Тэтгэвэр тогтоолгох
  • Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/ сайн дураар даатгуулагчийн гэрээг цуцалсан шалтгааныг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулж өгнө.

Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах ÑÑ€Ñ…тэй вэ?
Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.

  • Тэтгэврийн даатгалын сангаас :
          -    Ó¨Ð½Ð´Ó©Ñ€ насны тэтгэвэр
          -    Ð¢Ð°Ñ…ир дутуугийн тэтгэвэр
          -    Ð¢ÑÐ¶ÑÑÐ³Ñ‡ÑÑ алдсаны тэтгэвэр
  • Тэтгэмжийн даатгалын сангаас:
          -    Ð¥Ó©Ð´Ó©Ð»Ð¼Ó©Ñ€Ð¸Ð¹Ð½ чадвар тур алдсаны тэтгэмж
          -    Ð–ирэмсний болон амаржсаны тэтгэмж
          -    ÐžÑ€ÑˆÑƒÑƒÐ»Ð³Ñ‹Ð½ тэтгэмж
  •  Ò®Ð¹Ð»Ð´Ð²ÑÑ€Ð»ÑÐ»Ð¸Ð¹Ð½ осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
          -    Ð¢Ð°Ñ…ир дутуугийн тэтгэвэр
          -    Ð¢ÑÐ¶ÑÑÐ³Ñ‡ÑÑ алдсаны тэтгэвэр
          -    Ð¥Ó©Ð´Ó©Ð»Ð¼Ó©Ñ€Ð¸Ð¹Ð½ чадвар алдсаны тэтгэмж
          -    Ð¥Ó©Ð´Ó©Ð»Ð¼Ó©Ñ€Ð¸Ð¹Ð½ чадварыг нөхөн сэргээхтэй холбогдөон төлбөр
          -    Ð¢ÑÑ‚гэврийн даатгалын шимтгэл
          -    Ð Ð°ÑˆÐ°Ð°Ð½ болон мэргэжлээс  шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал;
          -    ÐœÑÑ€Ð³ÑÐ¶Ð»ÑÑÑ шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал

Сайн дураар даатгуулагч нь шимтгэл төлөх талаар ямар үүрэг хүлээх вэ?
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.
- Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх, 

- Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт /-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ируулж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах,

- Өөр аймаг, нийслэл, сум дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулсан байх,

Сайн дураар даатгуулагчид ямар тохиолдолд хариуцлага хулээлгэх вэ?

Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах асуудлыг ямар байгууллагад Ñ‚авьж шийдвэрлүүлэх вэ?
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай гэрээ байгуулна.

Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс / байцаагч / -т хадгална

Сайн дураар даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс  Ð½ÑÑÐ»Ð³ÑÐ¶ болох уу?
Болно. 1960 оны 1 дугээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн сайн дураар даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын шимэтгэлийн нэрийн дансыг даатгуулсан өдрөөс нээнэ. 

1995 оноос өмнө ажилласан хугацааг нэрийн дансны орлогод оруулан тооцох уу?

Тооцно. Та 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулахын тулд хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэргүй бол цэргийн батлах, архивын лавлагаа, ажилд орсон, гарсан тушаалын хуулбар зэргийг бүрдүүлж, оршин суугаа газрынхаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын байцаагчаар 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулах хэрэгтэй


Сайн дураар даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд ослын актыг ямар байгууллагад хандаж тогтоолгох вэ?

- Сайн дураар даатгуулагч нь осолд өртсөн тухайгаа оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан /-т мэдэгдэнэ.

- Ослын актыг аймаг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.