АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ

Ажилгүйдлийн тэтгэмж

Мэргэжил олгох давтан сургалтын зардал

Та ажилгүй, орлогогүй болох үедээ хуульд заасан хугацаанд тэтгэмж авч, сургалтанд хамрагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдах тул ажилгүйдлийн даатгалд даатгуулна уу.

 

 

АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛД ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ

Ажил олгогч

0.2%

Албан журмын даатгуулагч

0.2%

 

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх

Шимтгэл төлсөн хугацаа:24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн байх

Ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч 6 сар шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

 

Мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх

Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийг ажилгүй болсноос хойших 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтанд хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

 

 

Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ

Сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хувь хэмжээгээр тооцно:

 

Шимтгэл төлсөн хугацаа

Тэтгэмж бодох хувь

5 хүртэл жил

45%

5-10 хүртэл жил

50%

10-15 хүртэл жил

60%

15, түүнээс дээш жил

70%

 

Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа

Даатгуулагч Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол бүртгүүлсний дараагийн өдрөөс ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.