Мэндчилгээ

Энд дарж үзнэ үү.

 


Дэлхийн статистикийн өдрийн тухай

Ерөнхий ассемблей,

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг “Албан ёсны статистикийн ололт амжилтыг тэмдэглэх нь” гэсэн ерөнхий уриан дор Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэх тухай 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 64/267 тоот тогтоолоо дахин тэмдэглэж,

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх саналыг дөчин тавдугаар чуулганаараа баталсан НҮБ-ын Статистикийн комиссын 45/113 тоот шийдвэр, бэлтгэл ажлын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас тус Комисст хүргүүлсэн тайланг мөн эргэн тэмдэглэж,

Олон улсад тэмдэглэх жилийг тунхаглах тухай 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53/199 тогтоол, 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 61/185 тоот тогтоолоо, мөн олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх жил, ойн тухай 1980 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1980/67 тоот тогтоол, ялангуяа олон улсад тэмдэглэх жил, ойг тунхаглахад баримтлах харилцан тохиролцсон шалгуурын тухай тус тогтоолын хавсралтын 1-10 заалт, түүнчлэн олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх жил эсхүл өдрийг зохион байгуулах болон санхүүжүүлэх үндсэн зохицуулалтыг хийхээс өмнө тунхаглан зарлахгүй байна гэж заасан 13, 14 дүгээр заалтыг дахин нотлож,

Үндэсний статистикийг боловсронгуй болгох, тэдгээрийн хоорондоо харьцуулагдахуйц байдлыг сайжруулах, төрөлжсөн байгууллагуудын статистикийн ажлыг уялдуулан зохицуулах, Нарийн бичгийн дарга нарын газрын статистикийн үндсэн ажил үйлчилгээг сайжруулах, НҮБ-ын харьяа байгууллагуудад статистикийн мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийж, тархаахтай холбоотой ерөнхий асуудлаар зөвлөгөө санал өгөх, статистикийг болон статистикийн аргачлалыг боловсронгуй болгох үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих үүрэгтэйгээр НҮБ-ын Статистикийн комиссыг 1947 онд байгуулсан цагаас эхлэн НҮБ дэмжин туслах ирсэн, мөн албан ёсны статистик нь урт хугацааны түүхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч,

Улс орны хөгжлийг хэмжих найдвартай, шуурхай статистикийн мэдээлэл, үзүүлэлтийг тооцон гаргадаг үндэсний статистикийн тогтвортой чадавхитай байх нь чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэж,

Тогтвортой хөгжлийг дэмжих бодлого шийдвэр гаргах ажиллагаа, дүн шинжилгээнд өндөр чанартай албан ёсны статистикийн мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэж буйг харгалзан үзэж,

Үндэсний статистикийн чадавхи, ялангуяа хөгжиж буй орны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх үндэсний хүчин чармайлт, арга хэмжээг дэмжихийг НҮБ-ын гишүүн орнууд, НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хандивлагч улс орнууд, байгууллагуудад НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс уриалсан “Статистикийн чадавхийг бэхжүүлэх” тухай 2006 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 2006/6 тоот Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтоолыг дахин тэмдэглэж,

Албан ёсны статистикийн гол үнэт зүйлсийг тогтоох, таниулах чиглэлд түүхэн үйл явдал болж “Албан ёсны статистикийн үндсэн зарчмууд”-ыг баталсан 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 68/261 тоот тогтоолоо эргэн тэмдэглэж,

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх тэмдэглэсэн Дэлхийн статистикийн өдөр маш их амжилттай болж, 130 гаруй гишүүн улс орон, 40 гаруй олон улсын болон бүс нутгийн байгууллага тодорхой үйл ажиллагаа зохион байгуулсан гэдгийг тэмдэглэж,

Логик зарчмуудыг алгебрийн илэрхийлэл болгон хэрэглэх ажил нь орчин үеийн компьютерийн шинжлэх ухааны үндэс суурийг тавьж, тухайн алгебрийн илэрхийлэл нь өөрийнх нь нэрээр нэрлэгдэх болсон Жорж Бүүлийн төрсний 200 жилийн ойг 2015 онд тэмдэглэж буйг мөн тэмдэглэж,

Албан ёсны статистикийг тэмдэглэх тодорхой сар, долоо хоног, өдөр, үйл ажиллагаа зэрэг үндэсний болон бүс нутгийн хэмжээний төрөл бүрийн санал санаачлагаар дамжуулан, мөн НҮБ-ын ивээл дор ийм үйл ажиллагааг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар зарим гишүүн улс орон, бүс нутаг албан ёсны статистикийг тэмдэглэж эхлээд байгааг дахин тэмдэглэж,

1. “Сайн чанартай тоо мэдээлэл сайн сайхан амьдралд” гэсэн ерөнхий уриан дор хоёр дахь удаагийн Дэлхийн статистикийн өдрийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэв.

2. Дэлхийг статистикийн өдрийг таван жил тутамд 10 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхаар мөн шийдвэрлэж байна.

3. Бүх гишүүн улс орон, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын гишүүд, НҮБ-ын системийн байгууллагууд, мөн олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагууд, түүнчлэн иргэний нийгэм, түүний дотор судалгаа шинжилгээ байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, албан ёсны статистикийн мэдээллийг эрхлэн гаргадаг байгууллагууд болон хэрэглэгчдийг зохих байдлаар Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн уриалж байна.

4. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах үйл ажиллагааны бүх зардлыг сайн дурын хандив тусламжаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэж байна.

5. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг 2015 онд Дэлхийн статистикийн өдрийг НҮБ-аас тэмдэглэх талаар шаардлагатай арга хэмжээг авч, энэхүү тогтоолыг бүх гишүүн улс орон, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын гишүүд болон НҮБ-ын системийн байгууллагуудын анхааралд хүргэхийг хүсч байна.

 


Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе Иргэн өөрийнхөө мэдээллийг баталгаажуулах

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе Иргэн өөрийнхөө мэдээллийг баталгаажуулах http://e-registration.nso.mn/web хуудсаар Монгол Улсын иргэн регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг шалгаж баталгаажуулах ажил эхлээд байна. Мөн гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд http://e-census.nso.mn/web хуудсаар орж тооллогодоо хамрагдаж байна.