ЭРХЭМ ЗОРИЛГО

Дүүргийн төр, захиргааны байгууллагуудын ой санамж болсон архивын баримтыг хадгалан хамгаалж, иргэн хуулийн этгээдэд төрийн архивын үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

 

ДҮҮРГИЙН АРХИВЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • Дүүргийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, тогтоосон журам, стандартын дагуу хадгалж хамгаалах
  • Архивын баримтын тоо бүртгэл хөтлөх, баримтад нягтлан шалгалт хийх
  • Архивын баримтыг цахим тоон хэлбэрт шилжүүлэх
  • Иргэн хуулийн этгээдийн хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох зэргээр архивын үйлчилгээ үзүүлэх
  • Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх 
  • Дүүргийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалт зохион байгуулах


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Дүүргийн байгууллагуудын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж, цахим тоон хэлбэрт шилжүүлэх. 

 

АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Дүүргийн архиваас иргэн, хуулийн этгээдэд лавлагаа, баримтын хуулбар олгох.

  • Иргэний үнэмлэх, адилтгах бичиг баримт
  • Лавлагаа, хуулбар авах талаар хүсэлт бичих / баримтын нэр, огноо, дугаар тодорхой байх/
  • Цахим хэлбэрт ороогүй баримтыг ажлын 3-5 өдөр, цахим хэлбэрт орсон баримтыг 1 цагт багтаан үйлчилнэ.

 

 ТАСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

 Албан тушаал

 Овог нэр

 Утасны дугаар

Ажлын өрөө 

Дарга

Д. Батхуяг

70172668, 99108839

210

Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

Э. Пүрэвдаш

70170118, 95222388

321

Архивч - зааварлагч, арга зүйч

Б. Батцэцэг

70172668, 88056939

210

Архивч - операторч

Ц. Саранцэцэг

70170109, 96040169

311

Архивын гэрээт ажилтан

Ц. Баасансүрэн

70172668, 99802184

210