СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дүүргийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтын тухай илтгэх хуудас

 

2020 оны 12 дугаар сарын 25                                                                                                                           

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1212 дугаар захирамжаар батлагдсан  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”-ын  хүрээнд  дүүргийн удирдах албан тушаалтнууд цар тахал өвчин гарсантай холбогдуулан иргэдтэй хийх  уулзалтыг цаасан хэлбэрээр авч зохион байгууллаа. 2020 оны 4-р улиралд дүүргийн Засаг дарга,  удирдлагууд 22  иргэний уулзалтын хүсэлтийг цаасан хэлбэрээр хүлээн авч,  өргөдөл гомдлын нэгдсэн программд бүртгэж, хуулийн хугацаанд нь иргэдэд холбогдох хариуг өгч ажиллаа. Уулзалтаар 12 иргэнд гурван сая нэг зуун наян мянган төгрөгийн мөнгөн тусламж,  5 иргэнд гэр олгож, 3 иргэний газартай хобогдолтой  өргөдлийг  хүлээн авч зохих журмын дагуу хариу өгч шийдвэрлэсэн.

 

Овог нэр

Оршин суугаа хаяг

Санал хүсэлтийн  агуулга

Шийдвэрлэлтийн явц

Шийдвэрлэсэн

 

1

Ишгомбо Эрдэнэчимэг

СХД 11 дүгээр хороо

Амины орон сууц 3-28 тоот

 

И.Эрдэнэчимэг нь аав, ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Ээж Л.Уранчимэг нь 2017 оноос элэгний хорт хавдраар оношлогдон хагалгаанд орж, элгээ 70 хувь тайруулсан ч элгэнд хавдар дахин илэрч 2019 онд элгээ боолгож,  хэвтэрт байнгын асаргаанд байдаг. Аав Г.Ишгомбо мотоциклийн ослоор тархиндаа гэмтэл авнаас хөгжлийн бэрхшээлтэй болж, байнгын хүний асаргаанд байдаг. Одоо аав, ээж 2-ыгоо асардаг. Тусламж дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  500.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон.

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

2

Лүндэг Гэрэл

СХД 31-р хороо Хайрхан 5- 166 тоот.

Газар олгож өгөхийг хүссэн.

СХДГЗБА

Иргэн Гэрэлтэй утсаар холбогдож хорио цээрийн дэглэм цуцлагдахаар газар дээр очиж хээрийн судалгаа хийгээд өргөдөл хүсэлтийг дахин гаргах талаар зөвлөмж өгсөн.

 

3

Батсайхан Жаргалхаан

СХД 34 дүгээр хороо

ОУХН төвийн 1-18-5 тоот

 

Б.Жаргалхаан нь ам бүл 5 аав ээж ах дүүгийн хамт амьдардаг. 2018 онд ирээдүй цогцолбор сургуулийг төгссөн ч толгой өвдөж, унах эмгэг илэрснээр өвчин даамжирч 2019 оны 12 сард зүүн чамархайн хатангиршил онош батлагдаж хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Монголд эмчлэгдэх боломжгүй БНСУ-аас хариу хагалгаа хийж эмчлэх бломжтой хариу ирсэн. Хагалгаанд 130 сая төгрөг шаардлагатай тул тусламж дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

4

 

Сэргэлэн

Уянга

 

СХД 28 дугаар хороо

Ногоончулуут 9-31 тоот

 

С.Уянга нь ам бүл-6. 3-17 насны 5 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Том хүү У.Тэмүүжин 12-р анги төгссөн. Сургалтын төлбөр төлөх боломжгүйн учраас сургуульд орж чадаагүй. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд зөөдөг учир ажил хийх бололцоогүй. Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг хийж чадаагүй тул амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх тул тусламж дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

 

5

Намбар Дашдулам

СХД 26 дугаар хороо Мандал овоо 30-13 тоот

 

Н.Дашдулам ам бүл 1 амьдардаг. Тогтсон ажилгүй. Орлогогүй. Нөхөр, хүүхэд нас барсан. Зах дээр жижиглэнгийн худалдаа хийдэг. Элэг бөөр нойр булчирхай нь өвддөг. Эмчийн хяналтад байдаг. Эмчилгээний зардал хүссэн. 2 дахь удаагаа өргөдөл өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн зөвлөлийн хурлаар дэмжигдээгүй.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

6

Батбаатар Батхүү

СХД 31 дүгээр хороо

Хайрхан 1-3 тоот

 

Б.Батхүү нь аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. 2000 оноос төрөлхийн нурууны мурийлт өвчнөөр өвдөж, биеийн байдал өдрөөс өдөрт хүндэрч байна.  Монголд эмчлэгдэх боломжгүй Турк улсад 54 сая төгрөгийн өртөгөөр 100 хувь эмчлэгдэх боломжтой хариу ирсэн. Эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

7

 

Батаа Цэрэнцэцэг

СХД 2 дугаар хороо

Орбит 54-23 а тоот

 

Б.Цэрэнцэцэг нь 2 хүүхэд, 2 зээгийн хамт амьдардаг. Зээ хүү Ч.Ганзориг нь 15 настай 2020 оны 5 сарын 27-нд ясны хорт хавдраар оношлогдон 6 сарын 3-нд баруун хөлөндөө хагалгаанд орсон боловч хавдар зүүн хөлний шилбэ, баруун гарын бугалга, нурууны ясанд үсэрхийлэл үүсч, хурдацтай тархаж байна. Хавдар судлалын үндэсний төвөөс монголд эмчлэгдэх боломжгүй хариу гарсан. Турк улсад 435.0 сая төгрөгийн өртөгөөр эмчлэгдэх боломжтой гэсэн хариу ирсэн. Санхүүгийн дэмжлэг хүссэн. /Аав нь Чинзориг 2012 онд салсан, ээж нь 2018 оноос БНСУ-д ажиллаж байгаа COVID-19-той холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн боловч ирж чадахгүй байгаа/

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  500.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон.

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

8

Энэбиш

Баатар

СХД 2 дугаар хороо

Орбит 20-328 а тоот

 

Э.Баатар нь ам бүл 9. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Бөөрний архаг дутагдал оношоор 80 хувийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг. Эхнэр Болормаа асардаг. Бөөрний аппаратанд 7 хоногт 3 удаа ордог. Өрхийн орлогогүй. Хөдөлмөр эрхэлдэг хүнгүй, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрийн мөнгөөр амьдардаг. Мөнгөн тусламж хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон.

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

 

9

Дорж Оюунцэцэг

СХД 2 дугаар хороо

Орбит 20-337 тоот

 

Д.Оюунцэцэг ам бүл 2 нөхрийн хамт амьдардаг. 2019 онд элэгний хорт хавдрын улмаас хагалгаанд орж элгээ 80 хувь тайруулж, байнгын хний асаргаанд орсон. Сардаа 400-500 мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Тэтгэвэрийн зээл авч эм тариагаа авсан. Тусламж дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон.

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

 

10

Янжив Амар

СХД 11-р хороо 4-150 тоот.

Гэр олгож өгөхийг хүссэн тухай.

СХД ЗДТГ НХХ

 Олон Улсын байгууллагаар гэр олгогдсон.

11

Санжсүрэн Зулцэцэг

СХД 42-р хороо Хангайн 9- 49 тоот.

Гэр олгож өгөхийг хүссэн тухай.

СХД ЗДТГ НХХ

Олон Улсын байгууллагаар гэр олгогдсон.

12

Доосмойн Наранцэцэг

 

 

СХД 23-р хороо Хангайн 9-49 тоот.

Гэр олгож өгөхийг хүссэн тухай

СХД ЗДТГ НХХ

Олон Улсын байгууллагаар гэр олгогдсон.

 

 

13

Энхтуяа Урангоо

СХД 2-р хороо Орбит 37-19 тоот.

Гэр олгож өгөхийг хүссэн тухай

СХД ЗДТГ НХХ

Олон Улсын байгууллагаар гэр олгогдсон.

 

14

Цэрэндорж Буянхишиг

СХД 26-р хороо Мандал овоо 42-53 тоот.

Гэр олгож өгөхийг хүссэн тухай

СХД ЗДТГ НХХ

Олон Улсын байгууллагаар гэр олгогдсон.

 

 

15

Янжив Наранхүү

СХД 8 дугаар хороо

Нуур 1-1 тоот

 

Я.Наранхүү нь ам бүл-3, охин, зээгийн хамт амьдардаг. Тархинд цус харвасны улмаас 80 хувийн хөгжлийн бэрхшээлтэй болсон. гар хөл саажилттай, хатингаршилтай байнгын асаргаанд байдаг. Өндөр үнэтэй эм тариа хэрэглэдэг амьжиргааны батлгаажих түвшингээс доогуур орлоготой өрх тул мөнгөн тусламж хүссэн

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон.

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

16

 Идэш Оюунчимэг

СХД 20 дугаар хороо

Шинэ цэргийн хотхон 7-42 тоот

 

И.Оюунчимэг нь ам бүл-6 нөхөр 4 хүүхдин хамт амьдардаг. 20 дугаар хороонд 2005 оноос хойш хэсгийн ахлагчаар ажиллаж байна. 2 хүүхэд оюутан. Нөхрийн цалингаар 8 хувийн лизингийн зээлээ төлдөг. 1 хүүхдийн сургалтын төлбөрөө хувь хүнээс зээлж төлсөн, 1 хүүхдийн төлбөрийг 9 сарын 10-наас өмнө төлөх шаардлгатай байгаа тул 1.500.000 төгрөгийн дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

17

Мялхай Долгосүрэн

СХД 19-р хороо 21-р хороолол үэ гудамж 3-58 тоот.

Газар олгож өгөхийг хүссэн тухай.

СХДГЗБА

Иргэнд албан тоотоор хариу хүргүүлсэн.

 

 

 

18

Балдан Цэнд-Очир

СХД 26-р хороо Мандал овоо 13-23 тоот.

Газар олгож өгөхийг хүссэн.

СХДГЗБА

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу холбогдох материалын бүрдэлийг ханган хүсэлт гаргах шаардлагатай  байна гэсэн хариу өгсөн.

 

 

 

19

Гончиг Дашзэвэг

СХД 24 дүгээр хороо

Шороот 4-2 тоот

 

Г.Дашзэвэг нь 79 настай, хотоос малтай өрхийг гаргах шийдвэр гарснаар 21 дүгээр хорооны 11 дүгээр хэсэг Өлийн амны 6-7 тоотод түр оршин сууж байна. 3 үхэртэй. Гэр нь хүн амьдрах нөхцөлгүй болсон тул  тусламж дэмжлэг хүссэн 21 дүгээр хорооны Засаг даргын албан бичигтэй. Охин Д. Сарангэрэл 24 дүгээр шороот 4-2 тоотод амьдардаг. 90 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Зээ хүү С.Данзанрагчаа 18 настай.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  500.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

20

Жамсран Дарьханд

 СХД  29-р хороо москва хороолол 131/5-51 тоот.

түрээсийн орон сууц

СХД ЗДТГ НХХ

 Дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Ж.Доржхандын өргөдөл хүсэлтийг судлан Нийслэлийн орон сууцны корпорацид 2020 оны 01/3966 тоот албан бичиг хүргүүлсэн.

21

Даваахүү Пүрэвжаргал

СХД 28-р хороо ногоон чулуут 1-28 тоот.

Сургалтын төлбөрт дэмжлэг хүссэн тухай.

СХД ЗДТГ НХХ

Д.Пүрэвжаргалын гаргасан өргөдөл хүсэлтийг судлан дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо

22

Ганхуяг

Сарантуул

СХД 3 дугаар хороо

Бага наран 2-2-6 тоот

 

Г.Сарантуул нь Герман-Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх учраас ажлын хувцсаа авах боломжгүй байна. Мөнгөн тусламж хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  80.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/494 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.