Орчны бохирдлыг бууруулж, Нийслэлийн иргэдийг ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 11:00-12:30 минутын хооронд зохион байгуулахаар боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.04.23/ боллоо. Хуралд Засаг даргын тамгын газрын хэлтэс, албад болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

Дүүргийн хэмжээнд өнөөдөр дархлаажуултын байнгын цэгүүдэд 269 хүний бүрэлдэхүүнтэй 60 баг ажиллаж 12373 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хоёрдугаар тунг 2021 оны 4 дүгээр сарын 23 өдрөөс эхлэн хийж эхэлнэ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аян” зарлагдсан.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтэс хариуцсан хороодод 06:00-14:00, 14:00-22:00, 22:00-06:00 цагуудад явган эргүүл 272 чиглэлд гарч байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.04.20/ боллоо. Хуралд Засаг даргын тамгын газрын хэлтэс, албад болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцлоо. 

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өчигдөр /2021.04.18/1005 эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийнтусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй түргэн шуурхайхүргэн ажиллаа.

“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлхийг газар зохион байгуулалтын албанд үүрэг өгсөн. Энэ хүрээнд Газар зохион байгуулалтын алба нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барьсан хуучны тоосгон болон төмөр гаражуудыг буулгах, газар чөлөөлөх мэдэгдлийг хүргэн ажилласан байна. 

Нийслэлийн Засаг дарга Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн төвийн бүсийн автобусны буудлуудыг угааж, халдваргүйжүүлж байна.