Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь  “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-аас хэрэгжүүлж байгаа  "БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН"-нд нэгдэн   05 дугаар сарын 16-ны өдөр "Ирээдүй" цогцолбор сургуульд эко

 

орчин бүрдүүлэх зорилгоор  хайлаас, шар хуайс, агч, чацаргана, гүйлс, үхрийн нүд, монос зэрэг 7 төрлийн 2000 мод тарилаа.  Сургуулийн орчинд мод тарьсанаар суралцагчдын экологийн боловсрол дээшилж, байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл төлөвшин, эрүүл орчинд суралцаж, ажиллаж хөдөлмөрдөх нөхцөл бүрдэнэ.

 Тарьсан модондоо арчилгаа  хийж, хамгаалж, ургуулахыг  Ирээдүй цогцолборын сургуулиуд хариуцах юм.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТЫН САНАЛ

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТЫН ТӨСӨЛИЙГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ?

"Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр Захирамж гарч 05 дугаар сарын 09-ний өдөр  дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд нээлтээ хийж 31 хороодод Бичил цэцэрлэг байгуулах хэлбэрээр зохион байгууллаа. ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс албадууд хороо бүрт байгуулах бичил цэцэрлэгт мод тарих ажлыг хамтран хэрэгжүүлж байна. 

 

 

Мөн сургууль, цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэг, амбултор, өрхийн эмнэлгүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 780 ширэг мод, сөөг олгосныг хуваарилан өгч тариулж, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг орчны талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаарын Албан даалгаврыг хүргүүлж хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.

05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 6670 мод, бут сөөг таригдлаа.

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ний хүрээнд  дүүргийн Засаг даргын А/149 дугаар захирамж гарсан.

“Мод ургуулах хөдөлгөөн”-ийг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 31 хороодод 10х10 метр буюу 100 метр квадратаас доошгүй талбайд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулахаар тодорхой талбай сонгон нээлтийг 05 дугаар сарын 05-нд эхлүүлэхээр  төлөвлөөд байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тавдугаар сарын 05-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирлуудтай уулзалт хийлээ. Дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоод хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилготой энэхүү

 

уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Батхүү нар болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 төвийн захирлууд оролцож харилцан ярилцлаа. Түүнчлэн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс “Сууц өмчлөгчдийн холбоодын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны 160 байранд 60 сууц өмчлөгчдийн холбоод ажиллаж байгаагаас 1 орон сууцтай СӨХ 23, 2 орон сууцтай СӨХ 13, бусад нь 3 ба түүнээс дээш орон сууцтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Насжилтын хувьд 1953-1960 онд ашиглалтанд орсон барилга 10, 1960-1980 онуудад ашиглалтанд орсон орон сууцны байр 13, 1980-2000 онуудад ашиглалтанд орсон орон сууцны байр 63, 2000 оноос хойш ашиглалтанд орсон орон сууцны байр 36 байна. 2000-2010 онд дүүргийн хэмжээнд 11537 м/кв, 2011-2014 онуудад 49500 м/кв талбай бүхий дээврийг шинэчлэн засварлаж, 73399,2 м/кв талбай бүхий орон сууцны байруудын дээврийг засварлах шаардлагатай байна.

Уулзалтын үеэр Засаг дарга М.Чинболд СӨХ-үүдийн удирдлагуудад хандан

-     Та бүхний үйл ажиллагааны талаар иргэдээс цөөнгүй гомдол ирдэг. Сууц өмчлөгчдийн холбоо бол тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн зорилготой байгууллага. Зорилго нь тодорхой, зорилтот бүлэг, хамрах хүрээ, хийж хэрэгжүүлэх ажил нь тодорхой байдаг. Та бүхэн энэ л зорилгоо биелүүлэх тал дээр илүү их сэтгэл, зүтгэл гарган, иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж ажиллах хэрэгтэй байна. Мөн нээлттэй, ил тод байх шаардлагатай. Ил тод бус байдал хардлага дагуулдаг. Иргэдийн буруу биш. Бидний зүгээс хүндрэлтэй асуудлуудыг аль болох нөхцөл бололцооныхоо хэмжээнд шийдвэрлэнэ... гэлээ.

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улсад 4-р сарын 25-ны өдөр 7,9 магнитудын маш хүчтэй /11 балын хүчтэй/ газар хөдөлж, сүүлийн 80 жилд тохиолдож байгаагүй байгалийн гамшиг болж, 5000 гаруй хүн нас барж, 10000 гаруй хүн бэртэн, 8 сая хүнд 

 

хүмүүнлэгийн тусламж нэн яаралтай хэрэгтэй байна. Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, 142 орны Үндэсний нийгэмлэгээс Балбын ард түмэнд туслах хандивын үйл ажиллагааг дэлхий даяар өрнүүлж эхлээд байна.

       Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний Энэрэнгүй, Түгээмэл байх зарчмыг үндэслэн манай орны нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид хандан Балбын ард түмэнд туслах “Хандивын аян”-ыг өрнүүлж байна.

       Иймд Сонгинохайрханчууд бид энэхүү аянд нэгдэж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна уу хэмээн уриалж байна.

Сонгинохайрхан дүүргийн Улаан Загалмайн Хороо

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/89 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Сагсан бөмбөгийн тэмцээн  4-р сарын 25,26-ны өдрүүдэд 123, 65-р сургуулийн спорт зааланд зохион явагдлаа.  Хүүхдийн спортын Y их  наадмын хүрээнд явагдсан тус тэмцээнд 15 сургуулийн 28 багийн нийт 360 гаруй тамирчид өрсөлдсөнөөс:

 

Эрэгтэй         

1-р байрт Ирээдүй цогцолборын 1-р баг

2-р байрт Ирээдүй цогцолборын 2-р баг

3-р байрт 62-р сургууль

Эмэгтэй

1-р байрт  42-р сургууль

2-р байрт  76-р сургууль

3-р байрт   107-р сургууль

тус тус шалгарч, Өргөмжлөл, диплом, алт, мөнгө, хүрэл, медаль мөнгөн шагналаар шагнуулав.

 

Ирээдүйн татвар төлөгчдийг төлөвшүүлэх, татварын талаар ойлголт өгөх зорилгоор дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн ахлах дунд ангийн хүүхдүүдэд “Татвар бидний ирээдүй” сэдэвт хичээлийг 04-р сарын 21-ний өдрөөс 4-р сарын 27-ны өдрүүдэд сургалтын баг гарган нийт 10 сургуулийн зааланд зохион байгууллаа. Сургалтад 80-р сургууль, 81-р сургууль, 86-р сургууль, 62-р

 

сургууль, 9-р сургууль, 12-р сургууль, 76-р сургууль, 36-р сургууль, 76-р сургууль, 82-р сургууль, тусгай сургуулиудын нийт 956 сурагч хамрагдсан юм. Сургалтын төгсгөлд хүүхдүүд ээж, аавынхаа төлсөн татвараар боловсрол эзэмшиж, эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаадаа талархал илэрхийлэн ил захидал бичлээ. Хүүхдээр нь дамжуулан аав, ээжид нь “Татвар төлөгч танд баярлалаа” талархалыг илэрхийлсэнээрээ онцлог сургалт болж чадсан. Сургалтыг зохион байгуулахад идэвхтэй оролцон анги танхим, техник хэрэгсэлээр ханган хамтран ажилласан сургуулийн удирдлага, сургалт хариуцсан менежер , анги удирдсан багш нартаа баярлалаа. Нийслэлийн Татварын газрын дарга хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа Нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд, нийслэлийн Төрийн сангийн мэргэжилтэн н.Ганхүү нар 04-р сарын 23-ны өдөр дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, нийт байцаагчидтай уулзлаа.  Татварын хэлтсийн Төрийн захиргаа хууль эрх зүйн тасгийн дарга Д.Цагаанцоож хэлтсийн үйл ажиллагаа, төсвийн орлогын төлөвлөгөө гүйцэтгэл, 2015 оны 01-р улиралд хийсэн ажлын талаар мэдээлэл хийж , Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн татварын улсын ахлах байцаагч Б.Бат-Эрдэнэ татварын албанаас шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа. Нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг нэг цэгийн үйлчилгээний тасгийн ажилтай танилцан татварын улсын байцаагчдаас ажлын байрны нөхцөл, техник тоног төхөөрөмжийн хангалт хэр байгаа байгаа талаар асууж, байцаагчдын саналыг сонсон цаашид дэмжиж ажиллан гэдгээ илэрхийллээ.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхийн Төлөвлөгөөний газраас  Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хороодын түвшинд хийж боловсруулах ажлыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн.
Хорооны түвшинд хийж боловсруулсан газрын зураглалуудыг багтаасан manaikhoroo.mn цахим онлайн газрын зураглалын сантай

 

болсноор иргэд, оршин суугчид болон төрийн албан хаагчид дээрх мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр харах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, цаашид төлөвлөлтөнд ашиглах боломжтой болсон юм. Иргэдийн оролцоотой хороодын түвшинд боловсруулагдсан тус систем нь  зураглалыг оруулах, мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд гар ажиллагаа ихтэй, аюулгүй байдал сул зэрэг дутагдалтай байсныг HMTL5, CSS3, Java, Jquery програмчлалын хэл ашиглан шинэчлэн сайжруулсанаар газрын зураглалын санг баяжуулахад илүү хялбар, ажлын ачааллыг багасгасан, цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэлттэй болсон.Дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас 32 хорооныхоо онлайн газрын зураглалыг хийж manaikhoroo.mn сайтад байршуулсан бөгөөд шинэчлэн сажруулах ажлыг цаг тухайд нь хийж байгаа юм. Тус албанаас Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран Manaikhoroo.mn цахим системийг хороодын албан хаагчид ашиглах чадвар олгох сургалтыг 5 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар болоод байна. Энэхүү сургалтад дүүргийн нийт 32 хорооны зохион байгуулагчид хамрагдах юм.

 

 

 
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас  Авлигатай тэмцэх газартай хамтран дүүргийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд  “Авлигын эсрэг  хамтдаа-2015” АХА тэмцээнийг зохион явууллаа. Удирдах ажилтнуудын авлигын эсрэг болон ашиг сонирхлын зөрчлийн тухай  хууль тогтоомжуудын талаарх мэдлэгийг сорьсон тус тэмцээнд нийт  32  удирдах албан тушаалтан
 
оролцсон бөгөөд  Авлигатай тэмцэх газрын ажилтан  н.Мөнхжаргал удирдан  явуулсан юм. Тэмцээний тэргүүн байранд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, дэд байранд ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, гутгаар байранд Цэргийн штабын офицер Б.Нямгэрэл шалгарчээ. Шударга ёсыг бэхжүүлэх, сайн засаглалын төлөө оруулж буй та бүхний хувь нэмэр улам аривжин дэлгэрэх болтугай.