Жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

 


Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газарт бүртгэж байна. Харин 05 дугаар сарын 15-наас нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоон дээр бүртгэх ажил эхэлнэ.
Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээн болно. 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээн,  Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна. Тодруулбал:

-          12-17 нас хүртэл       4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           18-35  нас             8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           36- 54  нас            5000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           55-иас дээш нас  4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/


 
                      Харин тэмцээнд оролцогчид дараахь байдлаар бүртгүүлнэ.

  • Бүртгэл  06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Соёлын төв өргөөний 1 дүгээр давхарын 13 тоот/, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд явагдана. Бүртгэлд биеэр ирж болон онлайнаар хамрагдаж болно. /www.sport.ub.gov.mn/
  • Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.
  • Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна.  Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.
  •    Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.
  • Гүйлтийн  42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлнө

2015 оны 4 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегийн 2014 – 2015 оны үйл ажиллагааны тайлан, 2015 оны төлөвлөгөө, шинэчилсэн техникийн ажлын хэсгийн тушаалыг танилцуулах уулзалтыг Эрүүл мэнд спортын яамны сургалт мэдээллийн төвийн А танхимд зохион байгууллаа. Уулзалтанд НЭМГ-ийн мэргэжлийн удирдлага, бодлогын

 

хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн албаны дарга Л.Батцэцэг, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Др Су Нюунт- У, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд, СХД-ийн ЗДТГ-ийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Н,Ганаа, мэргэжилтнүүд, СХДЭМТ-ийн дарга Ш.Хажидмаа, мэргэжилтнүүд, СХНЭ-ийн дарга Т.Галсанцэдэн, Дэлхийн зөн ОУБ-ийн төлөөлөл, Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4 төслийн мэргэжилтэн А.Болд, СХД-ийн улаан загалмайн хороо, АCF ОУБ-ын төлөөллүүд оролцлоо.

Хорооны тохижилт соёлжилтыг сайжруулах, иргэдийн эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, өсвөр үе хүүхэд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эко зураг”-ийн уралдааныг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн бямба гаригт зохион байгуулж явууллаа. Уралдаанд ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, Ирээдүй Цогцолбор 82, 86 дугаар

 

сургуулийн 8-11-р ангийн нийт 41 хүүхэд хамрагдсан. Уралдаанд оролцсон хүүхдүүдийг 6 багт хуваан “Street art” буюу гудамжны ханан дээр байгалийн сэдэвт зураг зуруулсан. Уралдааныг ивээн тэтгэж хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан төв, Москва бизнес төв, Азийн боловсрол дээд сургууль болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд ивээн тэтгэж хамтран ажилласан.  Уралдаанд нийт 6 багийн 41 хүүхэд оролцсоноос:

Ø  12 дугаар сургуулийн “Бид нэг баг”-ийн хүүхдүүд 1-р байр эзэлж хорооны Засаг даргын өргөмжлөл 100.000 төгрөгөөр

Ø  86 дугаар сургуулийн “Ногоон Ирээдүй баг”-ийн хүүхдүүд 2-р байр эзэлж хорооны Засаг даргын өргөмжлөл 80.000 төгрөгөөр

Ø  82 дугаар сургуулийн “Нарны гэрэл” баг 3-р байрыг эзэлж  хорооны Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнуулсан.

Ø  Тусгай байрын шагналд 3 багийг оруулж хорооны Засаг даргын өргөмжлөл тус бүр 30.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан.

     Уралдааны явцыг хэвлэл мэдээлэлийн  МҮОНТ хүрэлцэн ирж сурвалжлага хийн олон нийтэд сурталчилж 1-р байр эзэлсэн 12 дугаар сургуулийн 2 сурагчыг Өглөө хөтөлбөртөө урьж оролцуулсан. Зургийн уралдаан өглөө 1000 цагт эхэлж өдрийн 1500 цагт өндөрлөв.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

2015 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТАТЛАГААР АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн  дэлгэрэнгүй тайлан /4/1/2015 - 4/20/2015/

Та дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү. 

Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт 2015 оны 03 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байна.

 

Энэхүү уралдаанд Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн 30 гаруй анги байгууллагууд оролцож, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг анги байгууллагуудаас Зэвсэгт хүчний 150, 017, Хилийн цэргийн 0151 дүгээр ангиуд эхний 9 дүгээр байранд шалгарч 2 дугаар шатанд оролцох болоод байна.

  “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албан хаагчдын ажиллаж амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, бие бялдарын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

СХД-ийн  онхс-ийн хүрээнд олон нийтийн оролцоотой

         худалдан авах ажиллагаанд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн бүлгийн хураангуй жагсаалт        

2015.04.15

 

 

Д/д

Бүлгийн оноосон нэр

Бүлгийн гишүүдийн тоо

Хороо

 

       1.       

Хамтын хүч-1

4

24

 

       2.       

Цэмцгэр орчин

19

24

 

       3.       

Бүтээлч Сонгинохайрхан

6

7

 

       4.       

Бүтээлч хан

6

29

 

       5.       

Өсөн дэвжих

5

19

 

       6.       

Дардан зам

6

19

 

       7.       

Сонгинохайрхан

9

17

 

       8.       

Төгөл-Оюу-2

4

7

 

       9.       

Шунхлай хайрхан

9

10

 

     10.      

Төгөл-Оюу-1

3

7

 

     11.      

Орбит-Толгойтын хөгжлийн төлөө

6

2

 

     12.      

Нөхөрсөг

13

19

 

     13.      

Шинэ бүтээмж

3

14

 

     14.      

Өрнөх аян

6

22

 

     15.      

Дэвжих

3

20

 

16.

Нөхөрлөл

6

7

 

17

Хайрхан

3

25

 

18

Бүтээлч

6

5

 

19

Бүтээлч-19

8

19

 

20

Наран

6

19

 

21

ШЦХ

8

20

 

22

Арвин бүтээмж

3

15

 

23

Тэнүүн сайхан

3

7

 

24

Нутгийн хөгжил

6

18/2/

 

25

Хотын хөгжил

3

18

 

26

Оюу

8

7

 

27

Монгол эрс

8

11

 

28

Арвин хангай

12

23

 

29

Ундрах

6

22

 

30

Энхмөнх

6

32

 

31

Сайн үйлс

4

24

 

32

Баяндэвжих

5

24

 

33

Таван-Эрдэнэ

6

9

 

34

Болор

7

23

 

35

Учрал

5

6

 

36

Хамтын тэмүүлэл

7

10

 

37

Алтанбагана

5

3

 

38

Арвижих

4

23

 

39

Итгэл сэтгэл

5

6

 

40

Ирээдүй хөгжил

6

21

 

41

Оюуны ундраа

7

23

 

42

Хайрхан-25

8

25

 

43

Нарлаг

5

27

 

44

Төгс

3

15

 

45

Чанар

2

14

 

46

Хүч

2

14

 

47

Их өрнөл

5

27

 

 

 

Их цэвэрлэгээний ажилд 86 төрийн байгууллага, 14 сургууль, 49 Сууц өмчлөгчдийн холбоо, 1597 аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид болон 5300 орчим иргэн оролцож,  211737 м/кв талбай цэвэрлэн,    536,6  тн хог хаягдлыг 172 рейсээр Нарангийн энгэрийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэсэн байна.

 

Энэ удаагийн их цэвэрлэгээ нь өмнөх жилүүдийнхээс харьцангуй өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай болсноороо онцлог байв. Жишээ нь дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй 300 иргэнийг түр ажлын байраар ханган, дүүргийн хэмжээний гэрлийн шон, хашаа, байшингийн хананд наасан зарлалуудыг бүрэн хуулах ажлыг 17, 18-ны өдрүүдэд хийж дуусгасан. Дүүргийн хэлтэс албадууд хороодын цэвэрлэгээний ажилд хяналт тавихаас гадна цэвэрлэгээг хамтран хийж оролцлоо. Хог цэвэрлэх, ачиж тээвэрлэгч Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд хариуцсан хороодын Засаг дарга нартай хороон дээр нь очиж биечлэн уулзах, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчдыг оролцуулан хурал зохион байгуулах зэргээр идэвх санаачлагатай ажилласан. 8-р хорооны иргэд Гүнжийн нуур орчмыг, 11 дүгээр хорооны иргэд өндөр хүчдэлийн дагуу өргөн гудамжийг, 2-р хорооны иргэд Сүрлэнгийн байр орчмын хур хог хаягдлыг бүрэн цэвэрлэж дуусгасан гэхчилэн зохион байгуулалтын болон гүйцэтгэлийн ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.

 

Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатарын нэрэмжит Сонгинохайрхан дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатар нь Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон бөгөөд дүүргийнхээ хүүхэд багачуудыг бие бялдар, оюун сэтгэхүйг эрүүл, зөв төлөвшүүлэхээр олон ажил төлөвлөөд байгаагийн нэг нь энэхүү хөлбөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн  байлаа.

 

Тус тэмцээнд тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын эрэгтэй 12 баг, эмэгтэй 10 багийн  нийт 330 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

Эрэгтэй:
1-р байрт Ц.Ариунсүх дасгалжуулагчтай 106-р сургууль
2-р байрт Ф.Отгонсайхан дасгалжуулагчтай 42-р сургууль
3-р байрт А.Дэмбэрэл дасгалжуулагчтай 104-р сургууль
Эмэгтэй:
1-р байрт Энхжин дасгалжуулагчтай 65-р сургууль
2-р байрт Пүрэвдорж дасгалжуулагчтай 67-р сургууль
3-р байрт Санжмятав дасгалжуулагчтай 62-р сургуулийн багууд тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО