Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн 8 дүүргийн 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлт хийж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд анхны 168 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд баригдаж өнгөрсөн 10 дугаар сард  оршин суугчдаа хүлээн авсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 4 сарын 16-ны өдөр  тус дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 270 айлын  2 блок барилгын шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

 

онгинохайрхан дүүргийн 1, 2-р хорооны нутаг дэвсгэрт нийт  2700 айлын 20 блок орон сууцны барилга, 920 хүүхдийн сургуулийн 2 барилга, 250 болон 300 хүүхдийн цэцэрлэгийн барилга, худалдаа үйлчилгээ, эмнэлэгийн барилга зэрэг цогц хорооллыг барьж байгуулна.

Шав тавих ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд болон төсөл хэрэгжүүлэгч “Стандарт проперти” ХХК-ийн удирдлагууд мөн иргэдийн төлөөлөл  оролцсон юм.

 

СХД-ийн 10 дугаар хороо аж ахуйн нэгж байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагдах сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөө тэмцээн 2015 оны 4 дүгээр сарын 11 өдөр ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. тус тэмцээнд нийт 20 аан байгууллагын 12 баг оролцлоо. үүнд:

 

·         10 дугаар хороо

·         байгаль наран өрхийн эмнэлэг

·         38-р цэцэрлэг

·         хашака ххк

·         канаан ххк

·         хмб ххк

·         гүен дэлгүүр

·         азийн солонго ххк

·         батжинбат ххк

·         шинэ гэрэл цуглаан

·         хас банк

·         дэлгэрэх дэлгүүр

·         энхжин наран ххк

·         эрдэнэ зуу ххк

·         сейнт поул цэцэрлэг

·         хаан банк  

тэмцээний 1 дүгээр байранд 4 дүгээр хэсгийн хмб ххк, гүен дэлгүүр, азийн солонго ххк, дэлгэрэх дэлгүүрийн хамтарсан баг тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль,  мөнгөн шагнал.   

тэмцээний 2 дугаар байранд шинэ гэрэл цуглаан шалгарч мөн өргөмжлөл, мөнгөн медаль,  мөнгөн шагнал.

   тэмцээний 3 дугаар байранд канаан ххк шалгарч өргөмжлөл, хүрэл медаль,  мөнгөн шагналаар тус тус шагнагдсан. дараа жилийн тэмцээнийг цом авсан баг тамирчид зохион байгуулагдана.

              Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын дунд “Спорт наадам-2015” тэмцээн зохион буайгуулагдлаа. Өнгөрөгч Бямба гаригт дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Зэвсэгт хүчний 017-р ангийн спорт зааланд явагдсан тус спорт наадамд нийслэл, дүүргүүдийн 240 гаруй төрийн албан хаагч гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын төрлүүдээр хүч, авьяас, чадвараа дайчлан өрсөлдсөн юм.  

 

 Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны тэмцээнийг энэ жилийн тэргүүн байр, “Шилжин явах цом”-ийн эзэн Баянзүрх дүүрэг зохион байгуулахаар боллоо.

Тэмцээний дүн:

Гар бөмбөг:

                        Эмэгтэй

            1-р байр – Баянзүрх дүүргийн ЗДТГ

            2-р байр – Нийслэлийн ЗДТГ

            3-р байр – Багахангай дүүргийн ЗДТГ

                        Эрэгтэй

            1-р байр – Баянгол дүүргийн ЗДТГ

            2-р байр – Нийслэлийн ЗДТГ

            3-р байр – Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Сагсан бөмбөг:

Эмэгтэй

1-р байр – Багануур дүүргийн ЗДТГ

2-р байр – Нийслэлийн Засаг даргын ЗДТГ

3-р байр –Баянзүрх дүүргийн ЗДТГ

Эрэгтэй

1-р байр – Нийслэлийн Засаг даргын ЗДТГ

2-р байр – Баянзүрх дүүргийн ЗДТГ

3-р байр – Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Дартс:

1-р байр – Баянзүрх дүүргийн ЗДТГ

2-р байр – Нийслэлийн ЗДТГ

3-р байр –Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байр – Баянзүрх дүүргийнЗДТГазрын баг “Шилжин явах цом”, Өргөмжлөл, 400.000 төгрөгөөр

2-р байр –Нийслэлийн ЗДТГазрын баг Өргөмжлөл, 300.000 төгрөгөөр

3-р байр – Сүхбаатар дүүргийн Нийслэлийн ЗДТГазрын баг Өргөмжлөл 200.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

 

Мөн төрөл тус бүрд шилдэг тоглогчоор шалгаруулсан.

1.    Дартсын тэмцээний

·         шилдэг эмэгтэй тоглогчоор НЗДТГ-ын тамирчин н.Хулан

·          шилдэг эрэгтэй тоглогчоор БЗД-ийн ЗДТГ-ын тамирчин С.Гантулга

2.    Сагсан бөмбөгийн тэмцээний

·         шилдэг эрэгтэй тоглогчоор БЗД-ийн ЗДТГ-ын тамирчин, Засаг дарга Д.Пүрэвдаваа

·         шилдэг эмэгтэй тоглогчоор Багануур дүүргийн ЗДТГ-ын тамирчин О.Орхонцэцэг

3.    Гар бөмбөгийн тэмцээний

·         шилдэг эрэгтэй тоглогчоор СХД-ийн ЗДТГ-ын тамирчин А.Батсайхан

·          шилдэг эмэгтэй тоглогчоор БЗД-ийн ЗДТГ-ын тамирчин Б.Уянга

нар шалгарч “Цом”,  мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. 

 

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

             

СХД-ИЙН  ОНХС-ИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН  ИРГЭДИЙН БҮЛГИЙН ХУРААНГУЙ ЖАГСААЛТ

2015.03.19

 

 

Д/д

Бүлгийн оноосон нэр

Бүлгийн гишүүдийн тоо

Хороо

 

  1.  

Хамтын хүч-1

4

24

 

  1.  

Цэмцгэр орчин

19

24

 

  1.  

Бүтээлч Сонгинохайрхан

6

7

 

  1.  

Бүтээлч хан

6

29

 

  1.  

Өсөн дэвжих

5

19

 

  1.  

Дардан зам

6

19

 

  1.  

Сонгинохайрхан

9

17

 

  1.  

Төгөл-Оюу-2

4

7

 

  1.  

Шунхлай хайрхан

9

10

 

  1.  

Төгөл-Оюу-1

3

7

 

  1.  

Орбит-Толгойтын хөгжлийн төлөө

6

2

 

  1.  

Нөхөрсөг

13

19

 

  1.  

Шинэ бүтээмж

3

14

 

  1.  

Өрнөх аян

6

22

 

  1.  

Дэвжих

3

20

 

16.

Нөхөрлөл

6

7

 

17

Хайрхан

3

25

 

18

Бүтээлч

6

5

 

19

Бүтээлч-19

8

19

 

20

Наран

6

19

 

21

ШЦХ

8

20

 

22

Арвин бүтээмж

3

15

 

23

Тэнүүн сайхан

3

7

 

24

Нутгийн хөгжил

6

18/2/

 

25

Хотын хөгжил

3

18

 

26

Оюу

8

7

 

27

Монгол эрс

8

11

 

28

Арвин хангай

12

23

 

29

Ундрах

6

22

 

30

Энхмөнх

6

32

 

31

Сайн үйлс

4

24

 

32

Баяндэвжих

5

24

 

 

Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг дадлага олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах, энэ ажилд эцэг ,эхчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Замын

 

хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг  дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Ирээдүй цогцолбор сургуулийн зааланд зохион явууллаа. Уг тэмцээнд дүүргийн 15 цэцэрлэгийн 192 хүүхэд багачууд өрсөлдсөнөөс 107-р цэцэрлэг тэргүүн байранд шалгарч шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал, дэд байранд 110-р цэцэрлэг шалгарч мөнгөн медаль, гуравдугаар байранд 148-р цэцэрлэг шалгарч хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга, М.Чинболд, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар болон албаны бусад хүмүүс  хүрэлцэн ирж хүүхэд бүрт Засаг даргын гарын бэлэг гардууллаа. 

дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон төв болох Драгон авто вокзал олон улсын жишигт хүсэн томоохон терминал болон өргөжиж байна. Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний “Драгон терминал” төв 4 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм.

 

 12800 мкв талбай бүхий найман давхар худалдаа үйлчилгээний төв ашиглалтад орсноор 300 гаруй шинэ ажлын байр бий болсноос гадна авто вокзалаар үйлчлүүлэгчид олон улсын  жишигт хүрсэн үйлчилгээг авах боломжтой болж байна.Тус төвийн нээлтэд Сонгинохайрхан дүүргийг төлөөлж ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нар оролцож нээлтийн тууз хайчилсан юм.

Монгол Улсын Засгын газрын 2014 оны 359 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2015 оны А/89 дүгээр захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн спортын наадам эхэллээ. Энэ оны 10-р сар хүртэл үргэлжлэх уг наадмын  нээлтийн арга хэмжээг дүүргийн БТСХ-оос өнгөрсөн Лхагва гаригт зохион байгуулсан бөгөөд нээлтэд дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал
 
хариуцсан орлогч Н.Ганаа, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун нар оролцож баяр хүргэн, амжилт хүссэн юм. Одоогийн байдлаар Улсын Хүүхдийн спортын 5 дугаар наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ 25 тамирчин аваад байна. Тодруулбал Самбо бөхийн төрөлд 20 тамирчин, Буудлагын төрөлд 1 тамирчин, Боксын төрөлд 4 тамирчин тус тус эрхээ авчээ
 
 
 

Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 62, 65, 76, 81-р дүгээр сургуулийн нийт  44 сурагчийг ИШБ-д хамруулж цахим иргэний үнэмлэхийг гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

 

Арга хэмжээг нээж СХД-ийн ИТХ-ийн дарга Х.Нямбаатар үг хэлж 65-р сургуулийн авъяслаг сурагчидын урлагийн бяцхан тоглолтоор үргэлжлэсэн. 
СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өнөрлхам, Улсын ахлах бүртгэгч Ч.Бадамгарав, Г.Цолмон нар оролцон сурагчдад иргэний үнэмлэхийг нь гардуулж Ерөнхий боловсролын 65, 62, 76, 81 дүгээр сургуулийн сурагчид шинээр иргэний үнэмлэхээ авсанаар уг арга хэмжээ өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон билээ.

 

Энэхүү ажлын хүрээнд Сонигинохайрхан дүүргийн ЗДТГ, Татварын хэлтсээс 2015 оны Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах татвар, даатгалын Нэг цэгийн үйлчилгээг  04-р сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж эхлээд байна. Энэ ажлыг зохион байгуулснаар дүүргийн авто машин эзэмшигчид дээрх татварууд болон даатгалаа нэг дор төлж цаг хугацаа хэмнэх боломжтой болж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд бүртгэлтэй мөртлөө жил бүрийн татвар, даатгалд хамрагддаггүй  26000 орчим машиныг бүртгэлээс хасах юм. Хашаа гараашдаа байгаа асдаггүй, явдаггүй машинаа иргэд бүртгэлээс хэрхэн хасуулах талаар эндээс тодруулж болох юм. 

ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ НАРТ