Монгол цэргийн өдрийг тохиолдуулан дүүргийн 7-р хорооноос ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг хорооны ахмад дайчин Ө.Даваагийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд  ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер х/ч Ч.Гансүх, ХХЕГ-ын бэлтгэл хурандаа н.Хадхүү,бэлтгэл дэд хурандаа н.Бямбаа, бэлтгэл дэд хурандаа н.Даваасамбуу, 2013-2014 онд ХЦ-ийн 0252-р ангид цэргийн алба хаасан дэд түрүүч Л.Доржням болон 67-р сургуулийн 11в,г  ангийн 16 эрэгтэй сурагчид оролцон цэргийн албаны талаар ярилцан санал бодлоо солилцсон юм. Мөн энэ үеэр тус хорооны дэргэдэх “Хайрханы цуурай” урлагийн хамтлагийн  уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолтоо үзэж сонирхуулсан болно.

 

НИЙСЛЭЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНААС 2015 ОНД АЛБАДАН АЖИЛЛАСАН ХҮМҮҮСИЙН НЭРС /3 САРЫН БАЙДЛААР/

 

 

Д/д

Овог нэр

Албадан ажилласан ялын цаг

  1.  

Н.Ганзориг

280

  1.  

Э.Баатарзул

320

  1.  

Г.Тогтохсүрэн

300

  1.  

Н.Мөнхзул

251

  1.  

Н.Алтаншагай

260

  1.  

Х.Нямбазар

251

 

СХД-ИЙН  ОНХС-ИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ

 ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН

  ИРГЭДИЙН БҮЛГИЙН ХУРААНГУЙ ЖАГСААЛТ

2015.03.19

 

 

Д/д

Бүлгийн оноосон нэр

Бүлгийн гишүүдийн тоо

Хороо

 

  1.  

Хамтын хүч-1

4

24

 

  1.  

Цэмцгэр орчин

19

24

 

  1.  

Бүтээлч Сонгинохайрхан

6

7

 

  1.  

Бүтээлч хан

6

29

 

  1.  

Өсөн дэвжих

5

19

 

  1.  

Дардан зам

6

19

 

  1.  

Сонгинохайрхан

9

17

 

  1.  

Төгөл-Оюу-2

4

7

 

  1.  

Шунхлай хайрхан

9

10

 

  1.  

Төгөл-Оюу-1

3

7

 

  1.  

Орбит-Толгойтын хөгжлийн төлөө

6

2

 

  1.  

Нөхөрсөг

13

19

 

  1.  

Шинэ бүтээмж

3

14

 

 

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 94 жилийн ой “Монгол цэргийн өдөр” энэ сарын 18-нд тохионо. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас энэхүү ойг тохиолдуулан Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчилах, залуус, иргэдэд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго бүхий  “Эр цэрэг-эгэл амьдрал” уулзалт, урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

 

Уулзалтад зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбосон таван үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд энд 1939, 1945 оны байлдаануудад оролцож явсан ахмад дайчин С.Борхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар олон жил ажилласан бэлтгэл хурандаа Р.Нэргүй нар хүндтэй байр эзэлж байлаа. Тус арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Хилийн цэргийн болон Зэвсэгт хүчний ангиудын албан хаагчид, нийт 32 хорооны залуус, иргэд хүрэлцэн ирж ахмад дайчдын дурсамж яриа, эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж яваа эрхэм хурандаа нарын ажил үйлсийн талаар сонсож, урлагийн тоглолт үзэж сонирхсон юм.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд уулзалтад хүрэлцэн ирж баяр хүргэн үг хэлсэн. Мөн тэрээр Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт амжилттай ажиллаж байгаа албан хаагчдад дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.

Энэ үеэр саяхан болж өнгөрсөн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохиогддог цэрэг спортын “Дөл” тоглолтын тэргүүн байрын эздэд шагналыг нь гадуулан өгсөн юм. Нийт 15 сургуулийн 150 гаруй сурагчдын дундаас шалгаран тэргүүн байр эзэлсэн 67-р сургуулийн “Супер дачид” багт өргөмжлөл, цом, мөнгөн шагнал, дэд, гутгаар байр эзэлсэн 105, 102-р сургуулийн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо зэрэг үйлчилгээг  нэг цэгээс үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг 2015 оны 03-р сарын 20-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд явагдана.  

Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн хэн бүхэн тээврийн хэрэгсэлээ оношлуулж, татвар, даатгалаа нэг дор төлөх боломжтой юм.

Монгол Улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр тун удахгүй болох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас жил бүр спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уламжлал ёсоор энэхүү тэмцээн болж өнгөрлөө

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, хороод, зарим дэргэдэх хэлтсүүдийн ажилтан албан хаагчдын дунд зохиогддог энэхүү тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын төрлүүдээр явагдсан бөгөөд  нийт 12 багийн 150 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн арга хэмжээ Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд рапорт өгсөнөөр эхэлсэн бөгөөд Тамгын газрын дарга нийт баг тамирчдад амжилт хүсч, баяр хүргэлээ.

 Гар бөмбөгийн төрөлд 12 баг өрсөлдөн эн тэнцүүхэн тоглолтууд өрнөсөөр ИТХ-ын баг тамирчид аваргын алтан медаль хүртэн, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Ниймгийн хөгжлийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албаны хамтарсан баг удаалж "Өнөр" бүсийн баг III-р байр эзэллээ. 

Дартсын төрөлд 10 багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин холимог баг болон цэц сорьсон. Өмч газрын харилцааны албаны баг мөн хүчтэй өрсөлдөгч байж В.Сүхбаатар, н.Дашмаа нар хүрэл медаль хүртсэн бол Захиргаа, хуулийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны хамтарсан багийн тамирчид болох А.Пүрэвсүрэн, О.Ариунжаргал нар аман хүзүүдэн ЭЗТХ, НХХ, ХААА-ы хамтарсан багийн Л.Батнасан, Т.Баярмаа тэргүүн байрыг эзэлжээ.

Сагсан бөмбөгийн төрөлд 9 багийн тамирчид ширүүхэн хүч үзлээ. Медалийн төлөө тоглолтод Аж ахуйн тасгийг хожсон ЗХХ, ХМОНХА-ны хамтарсан баг хүрэл медаль дээр бууж, шигшээ тоглолтод Өмч газрын харилцааны албаны баг болон Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн хамтарсан багууд оноо ойрхон өрсөлдсөний эцэст ӨГХА-ны залуус аваргын алтан медалийг хүртлээ.

Нийлбэр дүнгээр:

1 алтан медальтай ИТХ  III байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар

1 алт, 1 хүрэл медальтай ӨГХА II байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар

            1 алт, 1 мөнгөн медальтай   ЭЗТХ, НХХ, ХААА-ы хамтарсан баг Тэргүүн байр эзэлж Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Мөн тэмцээний үеэр дүүргийн 25-р хорооны Б.Мөнхцэцэг даргатай хамт олон хүрэлцэн ирж өөрсдийн бэлтгэсэн мэндчилгээгээр эрчүүдээ болон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийг баясгалаа. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр дүүргийн хэмжээний төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулаа. Дүүргийн хэмжээнд нийт 169 төсөвт болон орон нутгийн өмчит байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагын удирдлагууд нь төсвийн шууд захирагчийн хувьд дүүргийн Засаг даргатай жил бүр Үр дүнгийн гэрээ байгуулан, тооцуулж ажилладаг юм.

Энэ жилийн Үр дүнгийн гэрээнд Засаг даргын зүгээс хэд хэдэн заалтыг онцлон тусгаж өгсөн байна. Үүнд:

 

Орчны тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах, гадна талбайн угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах

Албан үүргээ гүйцэтгэхдээ нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээдтэй холбоотойгоор олон нийтэд төрийн албан хаагч, төрийн албанд эргэлзээ төрүүлэх, итгэлийг нь алдах шинжтэй аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 дугаар захирамжаар батлагдсан Эрүүл Аюулгүй байдлын индекс тооцох үзүүлэлтийн дагуу цогц ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах

Дүүргийн төсвийн байгууллага болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төсвийн орлого, зарлага, тайлангийн бүх мэдээллийг олон нийтэд ил тод байхаар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Төсвийн зарцуулалтын үр өгөөжийг дээшлүүлж, үр ашиггүй зардлыг бууруулж ажиллах зэрэг заалтуудыг оруулжээ.

Үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээний үеэр Засаг дарга М.Чинболд байгууллагуудын удирдлагуудад амжилт хүсээд  “Гэрээ бол зүгээр байгуулах л гэж байгуулдаг зүйл биш. Зүйл заалт бүрийг нарийн чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. 2015 оныг дүүргийн хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллахаар болсон. Ингэхээр оны эцэст миний зүгээс гэрээний биелэлтийг маш нарийн нягтлан тооцох болно” гэсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА-ЫН ТОЙРГИЙНХОО ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХУВААРЬ  

 

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дүүргийн эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөний зорилго нь Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг тодорхойлж, оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хүргэхэд чиглэгдсэн бөгөөд

 

 

  • СХДЭЗ-ийн үйл ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох
  • Дүүргийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулах
  • Хороодын эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой жигд явуулах боломжийг судлах үндсэн 3 зорилтыг дэвшүүлжээ.

Зөвлөгөөний үеэр дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Дэлгэр “Сонгинохайрхан дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, өнөөгийн байдал” сэдвээр, удирдах зөвлөлийн гишүүн А.Төгссайн “Дүүргийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвээр, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын хуульчдын бүлгийн гишүүн, багш О.Хишигмөнх “Хөгжил ба эмэгтэйчүүдийн эрх” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тус зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн сан ТББ, СХД-ийн 32 хорооны эмэгтэйчүүдийг төлөөлөл зэрэг 360 хүн оролцсон бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар хүндэт зочноор орлцон зөвлөгөөнд амжилт хүсч үг хэллээ.

Оролцогчид  зөвлөгөөндөө идэвхтэй оролцож тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн уриалга гаргасан юм. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн 8-р хорооноос “Орчлонгийн сайхан ээжүүд” арга хэмжээг зохион байгууллаа.   Энэхүү арга хэмжээ 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй бөгөөд иргэд олон нийтийн зүгээс талархалтай хүлээж авч байгаа юм.

Арга хэмжээ дуутай хууртай, найртай сайхан болж хорооныхоо 7 сайхан ээж, 2 сайхан дархан бэрийг өргөмжлөн алдаршуулж өргөмжлөл, медаль, тууз, гарын бэлгээр урамшуулав.

 

Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Гэрэлт-Од” ХХК, “Очир суварга” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагааг дэмжин оролцож, хамтран зохион байгуулсан юм.