Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн 5-р хороо, “Ерөөгдсөн гэр бүл” ТББ-тай хамтран “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа.

“Ерөөгдсөн гэр бүл” ТББ нь тус дүүргийн архины хамааралтай иргэдийг архинаас гаргах сэтгэлзүйн төвийг 5-р хорооны нутаг дэвсгэрт байгуулан ажиллаж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газраас болон 5-р хорооны зүгээс тус байгууллагатай нягт хамтран ажилладаг юм.

 

“Аз жаргалтай гэр бүл” арга хэмжээ энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээний үеэр архины хамааралтай 10 иргэн, тэдний ар гэрийнхэн хүрэлцэн ирж талархал илэрхийллээ.

Энэ үеэр сэтгэл догдлуулам үйл явдал болсон юм.   Тус төв анх байгуулагдахад ирж хамрагдан архинаас гарсан О.Батболд  10 жил төрсөн эх, төрөл садангуудтайгаа уулзаагүй холбоо тасарсан байжээ. Түүний ээж Оюунгэрэлийг  5-р хорооны нийгмийн ажилтан сурвалжлан олж, Увс аймгаас Улаанбаатарт ирсэн байхад нь холбоо барин  “Аз жаргалтай гэр бүл-2” өдөрлөг дээр нь уулзуулж эх үрийн элгийг дэвтээсэн юм.

Тус арга хэмжээнд СХД-ийн Засаг даргын тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс болон ДЗОУБ-ын төлөөлөлүүд оролцлоо.

ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун архины хамааралтай иргэдийг архинаас гаргах сэтгэлзүйн төвийг ажиллуулж буй “Ерөөгдсөн гэр бүл” ТББ-ын захирал Б.Үүрцайх, тус ТББ-т өөрийн хашаа байшинг түрээсгүй хэрэглүүлж байгаа иргэн н.Шүрэнцэцэг нарыг ЗДТГ-ын даргын өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнав.

            Өнөөдрийн байдлаар тус сэтгэлзүйн төвд 15 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд тэд эрүүл саруул болон ирэх жил “Аз жаргалтай гэр бүл-3” арга хэмжээнд оролцох итгэл дүүрэн байна.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг Улаанбаатар хотын хэмжээнд ажиллуулахаар болсон билээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд хороо бүрт нэг буюу нийт 32 Тохижилт, хог хаягдлын байцаагч ажиллана. Эдгээр олон нийтийн байцаагчид нь дээр дурьдсан чиг үүргийн дагуу ажиллаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл”, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх, эрчим хүчний хангамж хэрэглээ зэргийг түдгэлзүүлэх, цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад тавин шийдвэрлүүлэх эрхтэй байх юм.

 

Томилогдон ажиллахаар болж байгаа 32 тохижилт олон нийтийн байцаагчидтай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун өнөөдөр гэрээ байгууллаа. Тэрээр гэрээ байгуулсан олон нийтийн байцаагчидад ажлын амжилт хүсээд та бүхний ажлын үзүүлэлт, хичээл зүтгэлээс дүүргийн болон нийслэл хотын өнгө үзэмж, иргэдийн аятай тухтай амьдрах орчин ихээхэн шалтгаана. Эрхээ ойлгож, үүргээ ухамсарлан хичээж ажиллаарай гэлээ.

Өнөөдрөөс буюу 3-р сарын 09-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид ажилдаа орно.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хорооныхоо сайхан ээжүүдийг өргөмжлөн алдаршуулах арга хэмжээг зохион байгууллаа. Олон үр хүүхэд төрүүлэн, тэднийгээ өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн, мөнхүү эх орондоо ихийг хийж бүтээсэн есөн ээжийг “Есөн эрдэнийн ээж”-ээр өргөмжлөн алдаршуулсан юм.

 

 

   Арга хэмжээг тус хорооноос 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэхүү гэгээн үйл ажиллагааг жил бүр дэмжин оролцдог нь уламжлал болоод байна.

Тус арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 25-р хорооны Засаг дарга Б.Мөнхцэцэг, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар байлцаж “Есөн эрдэнийн ээж”-үүдэд өргөмжлөл гардуулсан юм. Удирдлагуудын зүгээс  өргөмжлөл хүртсэн болон хүрэлцэн ирсэн ээжүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэн, эрүүл энх,  саруул сайхан байхыг хүсэн ерөөлөө. 

2015 оны 03 дугаар сарын 02

 

            Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвөлгөөн 03 дугаар сарын  02-ны өдрийн 1400 цагаас дүүргийн  Иргэний танхимд   93,7 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдав.

 

            Хороодын шуурхай зөвөлгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явуулсан. Шуурхай зөвлөгөөнөөр монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх  арга хэмжээний талаар, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн бүрдэлтийн явцийн талаарх мэдээлэл,  Дүүргийн тохижилт цэвэрлэгээний асуудлын талаар товч мэдээлэлүүдийг сонсолоо.

            Өнгөрсөн 14 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, хороодод өгөх үүрэг даалгаварыг өглөө.

            Өнгөрсөн хугацаанд хороодод тулгамдаж байгаа асуудлуудыг хүлээн авч нэгтгэн шийдвэрлэлтэнд хяналт тавин ажиллаж хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээг   дүүргийн вэб сайтад байршуулан ажилласан. Хороодод тулгамдаж байгаа  нийт 62 асуудлаас  55  асуудлыг  шийдвэрлэсэн. Шийдвэрлэлтийн явц  88,7 хувьтай байна.

 

Нийслэлийн онцгой комиссын 2015 оны 01 дугаартай  Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай Албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс хамтран дүүргийн байгаль хамгаалагч, урамшуулалт морин эргүүлүүдийн дунд дадлага, сургалт зохион байгууллаа.

 

          2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Жаргалтанд тосгонд зохион байгуулагдсан “Түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах” сэдэвт сургалт, ой хээрийн түймэр гарсан үед багаж хэрэгсэл ашиглан унтраах дадлага сургалтанд нийт 26 байгаль хамгаалагч, урамшуулалт морин эргүүлүүд хамрагдлаа.

 

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн  дэлгэрэнгүй тайлан   2/1/2015 - 2/25/2015

Та дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү. 

Монгол Улс энэ онд 3 сая дахь иргэнээ хүлээн авсан билээ. Улсын хэмжээнд 3 сая дахь иргэний чацуутнаар 180  хүүхэд тодорсон бөгөөд эдгээр хүүхдийн 18 нь Сонгинохайрхан дүүргийн харьяат юм.

Монгол Улсын Засгийн газраас 3 сая дахь иргэний чацуутан хүүхэд бүрт Батламж, 3 сая төгрөгийг олгож байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн харьяат 18 хүүхдэд Батламжийг нь гардуулах ёслол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд боллоо.

 

Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн нар хүрэлцэн ирж Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан хүүхдүүддээ төрөөс олгосон батламж, 3 сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг нь гардуулан өглөө.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

 

 

АВСТРАЛИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ӨРГӨДЛИЙН ЗАГВАР