Өнөөдөр буюу XVII дугаар жарны хөхөгчин модон хонин жилийн шинийн 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдийн золголт боллоо.

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан 100-аас дээш насны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг илгээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Сонгинохайрхан дүүргийн өндөр настнууддаа илгээсэн бэлэг, мэндчилгээг дүүргийн Засаг дарга М.Чинболд өчигдөр  гардуулан өглөө.

 

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 100-с дээш насны 11 ахмад өдгөө мэнд сэрүүн байдаг юм. Зуун насыг насалж зургаадай таягаа тулсан ахмадууд маань Ерөнхийлөгчийн мэндчилгээг хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж Сонгинохайрхан дүүргийнхээ удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэж байлаа.

Зуун насыг насалж, зургаадай таяг тулсан өндөр настнууд:

            Доржын Сэр-Од 1914 онд төрсөн. 101 настай, эрэгтэй, СХД-ийн 27-р хороо

            Доржын Ичинхорлоо 1914 онд төрсөн. 101 настай, эмэгтэй, СХД-ийн 18-р хороо

            Данаажавын Гүнсэнжав 1912 онд төрсөн. 103 настай, эмэгтэй, СХД-ийн 23-р хороо

            Давгажавын Адъяа 1912 онд төрсөн. 103 настай, эмэгтэй, СХД-ийн 5-р хороо 

 

Өнтэй сайхан нэгэн өвөл алсарч дэлгэр Монгол нутагт минь хавар айлчлан ирлээ. Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаад гавьяаныхаа маралтад гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. XVII жарны хөхөгчин модон хонь жилийн сар шинийн баярын өмнөхөн уламжлал ёсоор ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын удирдлагууд байлцан гарын бэлэг гардууллаа.

Засаг дарга М.Чинболд ахмадууддаа эрүүл саруул, энх тунх байхын ерөөл өргөн, үнэтэй зөвлөгөө, сургаалиа хайрлаж явахыг хүслээ. 

Дүүргийн Засаг дарга М.Чинболд өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 09-13 өдрүүдэд нийт 32 хорооныхоо иргэдтэй уулзалт хийжээ. Энэхүү уулзалтын зорилго нь Засаг дарга 2013-2016 оны Үйл ажилгагааны хөтөлбөрийнхөө биелэлтийг иргэддээ тайлагнаж, 2013, 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах байлаа. Түүнтэй хамт Засаг даргын Тамгын газрын болон

 

дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзан санал сэтгэгдэлийг нь сонсч  , тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан юм. Дүүргийн удирдлагууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр иргэдтэйгээ уулзаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байснаараа ач холбогдолтой болжээ.

Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд бол хамтын хүч, зүтгэлийн үр дүн гэдгийг онцолсон.  Иргэдийн санал санаачилга, хороод дүүргийн төрийн албан хаагчид, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон  нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн шат шатандаа хичээж ажилласаны үр дүн юм хэмээлээ.

Иргэдийн зүгээс энэхүү уулзалтын ихэд сайшаан хүлээн авсан бөгөөд иргэдийн ирц идэвх сайн байлаа. Тэд ....дүүргийн Засаг дарга нар тэр болгон иргэддээ ингэж тайлан тавьдаггүй, ингэж хийсэн ажлуудаа бидэнд танилцуулж байгаа нь сайхан байна гэцгээж байсан бөгөөд цаашид дүүргээс зохион байгуулах арга хэмжээнүүдэд өөрсдийн санал санаачлагаа хүргүүлэн идэвхтэй оролцно гэдгээ илэрхийлж байлаа.

Энэхүү уулзалт сар шинийн баярын өмнө болсон. Иймээс Засаг дарга М.Чинболд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хороо бүрээс тодорхой тооны ахмадуудад гарын бэлэг гардууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хорооны Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн сургалтын төвд зохион байгуулж явууллаа.

 

“Цэргийн бэлтгэл” сургалтааар хорооны Засаг дарга нарын хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг дээшлүүлж, Батлан хамгаалах хууль тогтооомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад нь хэрэгцээт мэдээллээр хангав.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2015 оны 2 дугаар сар 12 ны өдөр 08-с 17 цагийн хооронд дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд болон 32 хороонд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-г зохион байгуулах гэж байна. Нээлттэй хаалганы

 

өдрийн хүрээнд иргэдийн баримт бичгийн зөрчил арилгаж, санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллна.

 

Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс

 

Дүүргийн Засаг дарга М.Чинболд нийт 32 хорооныхоо иргэдтэй хийх уулзалтыг өчигдрөөс буюу хоёрдугаар сарын 09-нөөс эхлүүлээ. Энэхүү уулзалтаар Засаг дарга 2013-2016 оны Үйл ажилгагааны хөтөлбөрийнхөө биелэлтийг иргэддээ тайлагнаж, 2013, 2014 онд

 

хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байгаа юм. Түүнтэй хамт Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзан санал сэтгэгдэлийг нь сонсч  , тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж байна. Дүүргийн удирдлагууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр иргэдтэйгээ уулзсанаар зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаагаараа ач холбогдолтой болж байна.

Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд бол хамтын хүч, зүтгэлийн үр дүн гэдгийг онцолсон.  Иргэдийн санал санаачилга, хороод дүүргийн төрийн албан хаагчид, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон  нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн шат шатандаа хичээж ажилласаны үр дүн юм хэмээлээ.

Энэхүү уулзалт сар шинийн баярын өмнө болж байна. Иймээс Засаг дарга М.Чинболд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хороо бүрээс тодорхой тооны ахмадуудад гарын бэлэг гардууллаа

Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв,

 

Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд  тус тус  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжлэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн  дэлгэрэнгүй тайлан /1/1/2015 - 1/30/2015/

Та дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү. 

Монгол улс 3 саядахь иргэнээ хүлээн авсан баярт мөч дөнгөж саяхан тохиосон билээ. 3 саядахь иргэний чацуутан болж 180 хүүхэд төрсний 18 нь Сонгинохайрхан дүүргийн иргэн юм байна. Одоогийн байдлаар 18 хүүхдийн 8 нь төрсний гэрчилгээгээ аваад байна.

 

Мөн өдөр 3 сая дахь иргэний чацуутан болж СХД-н 22 хорооны иргэн  Содномжамцын Цогнэмэхийнд 2 ихэр хүү  мэндэлжээ. Ховорхон тохиох баярт үйл явдал болсон 2 ихэр хүүг өнөөдөр тэдний аав С.Цогнэмэх Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст ирж төрснийг нь бүртгүүллээ. 2015.01.24ний 08:56, 08:59-д тус тус мэндэлсэн Ц.Төгсбаясгалан, Ц.Төгсбуян хүүгийн төрсний гэрчилгээг тус дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Бүртгэлийн хэлтсийн дарга, Ө.Өнөрлхам, ИБТ-н дарга Ч.Бадамгарав, Улсын бүртгэгч Ө.Манжил нар  гардуулж өглөө.

Цогнэмэхийнх өмнө нь хүү охин 2-той байсан бол одоо ам бүл 6-уул болжээ. Эх нь бага зэрэг хүндрэлтэй төрсөн ч одоо эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн, эмнэлгээс 2015.01.29нд гарсан байна. Дашрамд сонирхуулахад 2 хүүгийн нэрийг ах эгч нь өгчээ.