Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ” хөтөлбөрийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр  6 стратеги зорилт тодорхойлсон. 

 

2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ СТРАТЕГИ”-ийг:

1.    Эрүүл мэнд, Спортын дэд Сайд Д.Атармаа

2.    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Ш.Энхбат

3.    Дүүргийн Засаг дарга М.Чинболд

4.    Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У

5.   Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нар

албан ёсоор үзэглэлээ.  Стратеги боловсруулах ажилд хамтран ажилласан дүүргийн эрүүл мэндийн бүх байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын хамт олондоо талархал илэрхийлье.

  

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНТЭЙ ХАМГИЙН ОЙР МЭНДЭЛСЭН ХҮҮХДҮҮДИЙН ЖАГСААЛТ, аймаг, дүүргээр

ТА ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Хороон дээрээ сар бүрийн  25-ны өдөр “Иргэдэд нээлттэй иргэний танхим”  өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэж энэ сарын арга хэмжээг 01 дүгээр сарын 26-нд зохион байгуулж нийт 70 гаруй иргэнийг оролцуулан  дараах үйл ажиллагаа явууллаа. 

 

Хорооны ардын авъяастнуудын урлагийн тоглолт

·         Хорооны ардын авъяастнуудын урлагийн тоглолт

·         Шүдний эмнэлэг ирж хорооны ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй шүд хийж үйлчиллээ.

·         Хорооны ахмадуудын дунд цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгууллаа.

·         Чийрэгжүүлэлтийн танхим ажиллууллаа.

·         Ахмад настнуудын даралт үзэж хөнгөлөлттэй эмийн жор бичиж сахарын шинжилгээ авч үйлчиллээ.

Жаргал-Өлзий ӨЭМТ-ийн эмч сувилагч нар иргэдэд үзлэг хийж сахарын шинжилгээ авахад  50 иргэн хамрагдсан. Стимато шүдний эмнэлэгийн эмч сувилагчид Хөгжлийн бэрхшээлтэй 4, ахмад настан 8 иргэний  хиймэл шүдний хэв авч хиймэл шүд хийлгэх захиалгыг авлаа.

Чийрэгжүүлэлтийн танхимыг байнгын ажиллагаатай болголоо

Сонгинохайрхан дүүргийн 10 хорооноос нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулдаг, хувиараа үйлдвэрлэдэг иргэдээ дэмжих зорилгоор “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Энэхүү  үзэсгэлэн худалдаанд монгол дээл, хантааз үйлдвэрлэгч 11, гутал, эсгий бүтээгдэхүүн -8, савхин хувцас-4, ноос ноолууран үйлдвэрлэл-7, мод модон эдлэл-6, төмөр эдлэл-4, гар урлал, бэлэг дурсгал-9, малгай үйлдвэрлэл -3,  төрөл бүрийн салад даршлах-1 зэрэг чиглэлээр нийт 53 иргэн, 3 аж ахуйн нэгж  нийт 46 үйлдвэрлэгчид оролцож 100 гаруй иргэд үйлчлүүлээ.

 

Тус хорооны нутаг дэвсгэрт 69 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрлэгчдийн 78 хувь нь эмэгтэйчүүд, 54 хувь нь Нарантуул зах дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг, 33 хувь нь гэртээ үйлдвэрлэл эрхлэдэг буюу ажлын байргүй, ажлын байртай үйлдвэрлэгчдийн 81 хувь нь түрээсийн байранд  үйлдвэрлэлээ явуулдаг байна.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгарч буй асуудлуудын нэг нь ажлын байр байна гэж дүгнэж байна.Тэд гэрээр үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын бүтэээмж муу, түрээсийн байранд үйлдвэрлэл эрхлэгчдийн түрээсийн төлбөр өндөр байна гэдгийг  тодорхойлж байгаа юм.

Үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай   Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Г.Билгүүн ирж танилцав.

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн

 

3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны 01-р сарын 26-ны өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өвлийн спортын наадам “Цэнгэг агаар 2015” уриан дор энэ 1-р  сарын 24-ны өдөр Хандгайт дахь Янзага зусланд зохион байгуулагдлаа.

            Нийслэлээс ирүүлсэн удирдамжын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү арга хэмжээнд хэлтэс, алба, хороодын төрийн захиргааны ажилтнуудаа хамруулан оролцсон юм.

 

            Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын нийт ажилтан албан хаагчдыг хамруулсан өвлийн наадмын үеэр цасан дээрх бүжиг, цасны сумо, олс таталт, дартс зэрэг төрлүүдээр тэмцээн уралдаан зохион байгуулагдсанаас гадна байгууллагуудын дунд мөсөн хотхон хийх уралдааныг зарласан юм.

            Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зохиогдсон тэмцээн уралдаануудад байгууллагууд идэвхтэй оролцож байгийн нийт дүнгээр:

  1. 1 дүгээр байранд н.Үнэнбаатар даргатай Онцгой байдлын хэлтэс
  2. 2 дугаар байранд С.Мөнхчулуун даргатай Засаг даргын Тамгын газар
  3. 3 дугаар байранд Г.Эрхэмбаяр даргатай Цагдаагийн 3 дугаар хэлтэс тус тус тэргүүн байруудыг эзэллээ.

Удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдсан Дартсын тэмцээнд:

  1. 1-р байр - Алтан медаль – М.Чинболд – Дүүргийн Засаг дарга
  2. 2-р байр-Мөнгөн медаль – С.Болорчулуун –Дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга  
  3. Хүрэл медаль – Б.Лхагвасүрэн –Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨАТҮГазар тус тус шалгарлаа.

Сонгинохайрхан дүүрэг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан “Цэнгэг агаар 2015” өдөрлөгийн “Цасан хотхон”, зохион байгуулалт, оролцоо зэрэг бүхий л үзүүлэлтээрээ тэргүүлэн “Нийслэлийн Аварга баг”-аар шалгарч Цом, Өргөмжлөлөөр шагнууллаа.

Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Бөхийн өргөөний гадна талбайд, “Тэнгэр” бөөний худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд, Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн тав трейд” ХХК-д, “Хоум плаза”-гийн дотор талбайд, “Улаанбаатар импекс” ХХК-д, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төвд, “Сувдан” төвийн дотор талбайд  тус тус  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам,

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд үйлдвэрлэв”  Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын анхааралд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа өвлийн спорт, цасны баярын арга хэмжээ 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 11 цагт Хандгайтын аман дахь Янзага зусланд зохион байгуулагдах тул ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулж, идэвх санаачилгатай оролцоно уу

 

Дүүргийн арга хэмжээ 2015 оны 01 дүгээр сарын 24-ны 10.00 цагт эхлэх тул байгууллагууд 09.50 минутанд цугласан байхыг анхааруулж байна.

 

Шүүхийн шийдвэрээр албадан ажлын ялаар шийтгүүлсэн нэр бүхий иргэд нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх, өрхийн хог хаягдлыг ачиж цуглуулах ажил хийлээ.

 

 

  1. Л.Мягмарсүрэн                                260 цаг
  2. Э.Мандал                                          252 цаг
  3. Б.Жаргалан                                      300 цаг
  4. А.Батмөнх                                        350 цаг
  5. Б.Одгэрэл                                         300 цаг
  6. Д.Төмөрбаатар                                440 цаг
  7. Б.Чанцалмягмар                             300 цаг
  8. Л.Сугархүү                                       260 цаг
  9. Г.Нармандах                                    260 цаг
  10. С.Номин-Эрдэнэ                            252 цаг
  11. О.Сайнбаяр                                     300 цаг
  12. А.Лхагвабаатар                              350 цаг
  13. Н.Түмэнбаяр                                    350 цаг
  14. С.Мөнхтулга                                     350 цаг
  15. Н.Нямдаваа                                     251 цаг
  16. Н.Баярмагнай                                 251 цаг
  17. Б.Жаргалсайхан                             350 цаг
  18. Б.Бат-Эрдэнэ                                   350 цаг
  19. Ш.Сэржмядаг                                  400 цаг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн эхээр есөн дүүрэг, харъяа байгууллага, агентлагуудынхаа өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ажлыг нь шалгадаг уламжлалтай. Өнөөдөр буюу 1-р сарын 13-ны өдөр НЗДТГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. НЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан тус ажлын хэсэг батлагдсан удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 2014 оны үйл ажиллагаанд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.