Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг зарласан. Энэхүү аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан болон стандарт бус, ногоон байгууламж руу түрж орсон, эвдэрч хуучирсан зарын самбаруудыг буулгаж байна.

 

Тиймээс ажлын хэсгийнхэнтэй хамт аяны хэрэгжилттэй танилцан зарим асуудлыг газар дэр нь шийдвэрлэн ажиллалаа. 

Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан самбарыг буулгах мэдээлэл хүргүүлсэн талаар нягтлан аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй аяны талаар мэдээлэл солилцлоо.

“Аж ахуйн нэгж, иргэдэд мэдэгдэх хуудсыг гуравдугаар сарын 11-ны өдрөөс хойш хүргүүлсэн байгаа. Иргэд мэдэгдэх хуудастай танилцан  самбарыг өөрсдөө буулгаж, зөөвөрлөх боломжтой нь хашаандаа оруулах, хэрэгтэй материалаа өөрсдөө авч ашиглах гэх мэтээр зөвшилцөн ажиллаж байна. Ихэнх иргэд бидний шаардлагыг хүлээн авч хамтран ажиллаж байна” хэмээн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай хэллээ.