Үүнтэй холбогдуулан иргэн бүрд өчигдрөөс эхлэн 300 мянган төгрөг олгож эхэлсэн. Эхний ээлжинд бүх хүүхдийн данс руу мөнгийг Монгол банк шилжүүлж дуусаад байна. Харин иргэдийн мөнгийг шат дараатай шилжүүлж байна. 

Хөл хорионы гол зорилго нь халдвараас үүдэлтэй нас баралт, хүндрэлийг хязгаарлахад оршиж байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой өнөөдөр зах, худалдааны төвүүдээр хөл хөдөлгөөн ихэссэн тул аж ахуйн нэгжүүд бөөгнөрөл үүсгэхгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан иргэдэд үйлчлэхийг зөвлөж байна. 

#КОВИДГҮЙ_ЗУНЫ_ТӨЛӨӨ_ХАМТДАА