НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Үйлдвэрлэлийн осол” гэж Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ.

Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг "Мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэнэ.

Та vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсанаар :

- Тахир дутуугийн тэтгэвэр

- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

- Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж

- Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

- Тэтгэврийн даатгалын шимтгэл

- Даатгуулагчийг сувилахад ногдох тусламж vйлчилгээний хувьсах зардал зэргийг авах эрхтэй

Ажил олгогч та бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэн, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгоход хамтран ажиллахыг уриалж байна.