Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өчигдөр /2021.04.18/1005 эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийнтусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй түргэн шуурхайхүргэн ажиллаа.

 

Үүнд,  СХДЭМТ – 462,  Салбар 2 амбулатори,  43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд 519, Резидэнт эмч 24 ажилтан ажиллаж байна.  СХДЭМТ-өөс 20 хүний бүрэлдэхүүнтэй явуулын 5 баг 687 иргэдээс  PCR шинжилгээ авсан, явуулын автобус тандалтын баг номин худалдааны төвийн үүдэнд 4 хүний бүрэлдэхүүнтэй баг  268 иргэдээс шинжилгээ авсан, СХДНЭ 81 иргэнд нийт 1041 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.  

Өчигдрөөс эрүүл мэндийн ажилтануудын давтан тун дархлаажуулалт эхэлсэн. Дархлаажуулалтын 2 цэгт нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг 04-р сарын 19-ны өдрийн 19:00 цагийн байдлаар  350  ЭМА-г  дархлаажуулалтанд  хамруулсан байна.