Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.04.20/ боллоо. Хуралд Засаг даргын тамгын газрын хэлтэс, албад болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцлоо. 

Хурлын эхэнд автозам тэмдэг, тэмдэглэлд үзлэг шалгалт, тооллого хийсэн тухай ажлын гүйцэтгэл, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.   

Мөн энэ удаагийн зөвлөгөөнөөр 

- Боловсролын дэд хөтөлбөр, 

- Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр, 

- Ахмадад ээлтэй дүүрэг дэд хөтөлбөр, 

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр, 

- Цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах тухай болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.