Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.04.23/ боллоо. Хуралд Засаг даргын тамгын газрын хэлтэс, албад болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

 

Энэ удаагийн зөвлөгөөнөөр дараах асуудлуудыг хэлэлцлээ

- Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв байгуулах ажлын явц

- "Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх" аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

- Гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхний ариутгал халдваргүйтгэлийн тухай болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.