ЭРХЭМ ЗОРИЛГО

Дүүргийн нутаг дэвсгэр дэх хүнсний үйлдвэр,  жижиг дунд үйлвэрлэл, ахуйн үйлчилгээ, төрөлжсөн зах, бараа хангамж, худалдаа,  нийтийн хоол, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд  төр, засаг, нийслэл, дүүргийн бодлогыг хүргэх, зохион байгуулах, үйлчлэх, хяналт тавих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж  байна.


ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ҮҮРЭГ

Дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс нь 2008, 2009 оны “Ажил хөдөлмөрийн аварга хэлтэс”-ээр шалгарч байсан тус хэлтэс нь өнөөдөр 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Дарга

Ж. Дуламсүрэн

70172403

99003850

Аялал жуучлал, ахуй үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

Б. Сугар

70173175

99766724

Хоол үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн

С. Сайнбаяр

70173175

99858183

Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

К. Нямцэцэг

70173175

88059734

Үйлдвэрлэл инновац, авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

С. Алтаннавч

70173175

99075385

 


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Худалдаа үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх, стандартыг мөрдүүлж хэвшүүлэх иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд төр засаг дүүргийн бодлогыг хүргэх, зохион байгуулах, хяналт тавих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчилах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээ мэдээллээр хангах

  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй цэг  салбаруудад төрөөс үзүүлж буй үйчилгээг ойртуулах, холбогдох хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, хэрэгжилтийн байдалд хяналт тавих

  • Нийтийн хоолны үйлдвэрийн салбарт үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, шинэ дэвшилтэт хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлэх, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд сургалт семинар зохион байгуулах, мэдээ мэдээллээр хангах, тэдний ажилд удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх

  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бичил бизнес эрхлэгч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг салбар, салбараар ангилвал 

 

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбар

Аж ахуйн нэгжийн тоо

Ажилчдын тоо

1

  Жижиг дунд үйлдвэрлэл

185

5114

2

  Худалдаа үйлчилгээ

1370

6001

3

  Хоол үйлдвэрлэл

425

1678

4

  Аялал жуулчлал

95

490

5

  Ахуйн үйлчилгээ

664

1412

6

  Авто үйлчилгээ

274

653

Нийт

3013

15348