Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр 17-р хорооны Усан спорт сургалтын төвд ажиллалаа.

 

Тус төв нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрын хөгжлийг дэмжих зорилготой ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сovid-19” халдварын тархалт буураагүй байгаа энэ үед сургалтын төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэлт, бялдаржуулах төвийн тоног төхөөрөмж, идэвхтэй хөдөлгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Усан спорт сургалтын төвийн ажилчдад зөвлөлөө.

Энэ үеэр Усан спорт сургалтын төвийн захирал Д.Чинбат бид дархлаажуулалтын давтан тунд хамрагдан гэрчилгээ авсан иргэдэд үйлчилж байна. Мөн бялдаржуулах болон усан спортын сургалтад хамрагдаж буй иргэдийг цөөн тоогоор хуваарилан, цагийн хуваарийг мөрдөн үйлчилж байгаа талаар хэллээ.

Тус сургалтын төвд эзэмшсэн мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан улсын зэрэг, цолтой багш нар сургалтыг хөтлөн явуулдаг юм. Мөн усан спортоор хичээллэх хүсэлтэй иргэдээс авбал зохих шинжилгээг мэргэжлийн эмч түргэвчилсэн оношлуураар дүгнэн усанд харшлах эрүүл мэндийн шалтгаангүй иргэдэд үйлчилгээ авах эрхийг олгодог байна.

Мэргэжлийн багш нар усан спортоор хичээллэх хүсэлтэй иргэдэд анхан, дунд, дээд шатны сургалтыг явуулдаг бөгөөд 6-аас дээш насны бүх хүмүүст мэргэжлийн арга техникийг зааж сургадаг.

Харин одоогийн байдлаар “Covid-19” халдварын тархалтаас шалтгаалан насанд хүрээгүй хүүхдүүдэд түр хугацаагаар үйлчлэхгүй байгаа юм.

 

 

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600