Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын талбайд Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох албаныхан өнөөдөр ажиллалаа.

 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, төвийн бүсийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар 6 дэд төвийг барьж байгаа юм. Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Баянхошуу, Толгойт гэсэн хоёр дэд төвийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.

Тодруулбал, Баянхошуу дэд төвийн ажлын явц 90 гаруй хувьтай явагдаж байгаа бол Толгойт дэд төвийн газар чөлөөлөх ажил дуусч барилга байгууламжийн төсөл хэрэгжихэд бэлэн болжээ.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийг түшиглэн төвийн инженерийн шугамд холбогдсон бизнес инкубатор төв, түрээсийн орон сууцны хороолол, шинэ сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээг нэг дороос авах нэг цэгийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний газрууд бий болж иргэдэд ээлтэй орчин, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэж байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.

Түүнчлэн 9-р хороонд баянхошуу дэд төвийг түшиглэн “Ногоон орон сууц” хороолол барих газар дээр албаныхан ажиллалаа. Газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгийг албаныхан яаралтай шийвдэрлэхээр боллоо.

Мөн уг төслийн хүрээнд дүүргийн 9,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байгаа бөгөөд иргэд, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралтын газар нэгээр нэмэгдэж байна. Нийтдээ 2 га газарт хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөлтийг хийсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил энэ оны 4 дүгээр сарын 05-нд эхэлсэн юм.

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600