СОНГОГЧ ТАНАА

-Уриалга -

Монголчууд бид төрт ёсоо дээдэлж, төрийн сонгуульдаа хүндэтгэлтэй хандаж, иргэний эрх, эрх чөлөөгөө эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Иргэдийн улс төрийн сонгох, сонгогдох эрх нь хүний амьд явах эрхтэй агаар нэгтэй, ямар ч үед хязгаарлаж үл болох, үндсэн эрх юм.

Тиймээс тусгаар тогтносон, бүрэн эрхэт улсын сонгогч Та бүхэн хэнээс ч үл хамааран, бусдын нөлөөнд үл автан, айх айдасгүй, эргэлзэх эргэлзээгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцож, төрд илгээх өөрийн төлөөллийг сонгоно уу.

Сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд сонгуулийн байгууллагын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт 07:00-22:00 цагт явагдана.

Нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд байршуулж, Сонгинохайрхан дүүргийн санал авах 58 хэсэгт сонгогч саналаа бусдаас хараат бусаар, аюулгүй нөхцөл байдалд өгөх боломжийг хангаж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, хяналт тавьж, Сонгуулийн байгууллагад хамаарах зөрчил, дутагдлыг нэн даруй засч залруулж шуурхай ажиллах болно.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т болох тул эхний санал хураалтад оролцоогүй сонгогч Та бүхнийг хүрэлцэн ирж, саналаа өгөхийг уриалж байна. Сонгогч Таны санал чухал.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600