Агаарын чанарын өөрчлөлттэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 9, 28 дугаар хороодод холбогдох яамд, Нийслэл, дүүргийн удирдлагууд өнөөдөр /2022.01.13/ ажиллалаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэмэгдсэн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд холбогдох удирдлагууд агаарын бохирдуулагч эх үүсвэр өндөртэй бүсүүдэд биечлэн ажиллаж байгаа нь энэ юм.
Тодруулбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагуудын хамт айл өрхүүдийн хэрэглээний түлшний чанар, бүтцийн үзүүлэлтийг тусгай зориулалтын багажаар хэмжиж, утаа ихэссэнтэй холбоотой иргэд, хороодын Засаг дарга нарын байр суурийг сонслоо.
 
 
Энэ үеэр иргэд түлшний чанар, дулаан хадгалалт, шаталт, үнэр зэрэгт өөрчлөлт орсон нь мэдэгдэж байгааг хэлж байв. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд сайжруулсан түлштэй холбоотой иргэдийн гомдол, санал хүсэлтийн хариуд үйлдвэрлэл, технологи, хадгалалтын талаар холбогдох удирдлагуудад тайлбарлав. Угаагаагүй түүхий нүүрсний илчлэг байдал 2000-3000 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5700-6000, чийг 1.7-2.5 хувь мөн иргэдийн эрүүл мэндэд хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн мэргэжилтнүүд хэллээ.
 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600