Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дүүргийн хүүхэд, багачуудад зориулсан “ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2022.06.01/ “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Хууль Зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Жаргалмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох удирдлагууд хүрэлцэн ирж нийт багачууддаа баярын мэнд хүргэн, аз жаргалыг хүсэн ерөөлөө.
 
Хүүхдийн баярт зориулсан энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 1500 гаруй хүүхэд, багачууд оролцож нэгэн өдрийг тоглоом, үлгэрийн цаг, дуу, бүжиг наадамд баясан инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Мөн энэ хүрээнд хүүхдүүд авьяаслаг хүүхдүүд, хамтлаг дуучид, дэлхийд гайхагддаг Монгол циркийн үзүүлбэр зэрэг урлагийн олон үзүүлбэрийг шимтэн үзсэн юм.
 
Энэхүү баярын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд олон нийтийг хамруулан анх удаа зохион байгууллаа. Цаашид жил бүр энэхүү талбайд хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг илүү нижгэр тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтоно гэдгийг хүрэлцэн ирсэн удирдлагууд онцолж байв.Хүүхдийн баярын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас хүүхэд, багачууд болон эцэг, эхчүүдэд зориулсан урлагийн үзүүлэх тоглолт, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах асар, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан “STREET FOOD” болон худалдаа, үйлчилгээ явуулах орчин нөхцөлийг ханган ажиллалаа.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: