Улс орон даяар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд явагдсан Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн гарч дүүргийн хэмжээнд таван сурагч 800 оноо авлаа. Сонгинохайрхан дүүрэгт 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 1914 суралцагч өгснөөс Нийгмийн ухаан, Монгол хэл, Математик, Англи хэл хичээлээр дараах сурагчид өндөр оноо авсан юм. 
Улс орон даяар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд явагдсан Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн гарч дүүргийн хэмжээнд таван сурагч 800 оноо авлаа. Сонгинохайрхан дүүрэгт 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 1914 суралцагч өгснөөс Нийгмийн ухаан, Монгол хэл, Математик, Англи хэл хичээлээр дараах сурагчид өндөр оноо авсан юм. Түүнчлэн Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Хатанбүүвэй хоёр хичээл дээр 800 оноо авч үе тэнгийн найз нөхдөдөө үлгэр дуурайлал үзүүлэн өндөр амжилт үзүүллээ.
-152-р сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ /Нийгмийн ухаан/
-151-р сургуулийн сурагч Хишигжаргал /Монгол хэл/
-106- р сургууль сурагч О.Гантулга /Нийгмийн ухаан/
-Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Хатанбүүвэй /Матeматик, Англи хэл/
-Тольт сургуулийн сурагч Э.Эрдэнэбат /Англи хэл/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зүгээс 12-р ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2021 оноос хойш “BOOM” арга хэмжээг хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээ өмнөх жилүүдээс ахиулсан сургууль, багш 800 оноо авсан суралцагчдыг урамшуулах, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сайн багш нарын туршлага судлах, багш сурагчдыг идэвхжүүлэх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Багш нарын хөдөлмөрийн үнэ цэнэ, сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараар үнэлэгддэг ЭЕШ-нд өндөр амжилт үзүүлсэн нийт сурагчдадаа баяр хүргэж, цаашдын оюуны их аялал нь өлзийтэй байхыг хүсэн ерөөе.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600