Тухайлбал, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 45 ширхэг гараашийг чөлөөлөх ажил наймдугаар сарын 18-ны өдөр эхэлнэ

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, сэндвич, төмөр болон тоосго, блокон гараашийг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна.
Тухайлбал, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 45 ширхэг гараашийг чөлөөлөх ажил наймдугаар сарын 18-ны өдөр эхэлнэ. Иймд объект эзэмшигчид газар чөлөөлөлтийн ажил эхлэхээс өмнө өөрсдийн эд зүйлсийг авч Газар зохион байгуулалтын албаны ажлыг дэмжин хамтран ажиллана уу. Цаашид иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийтийн эрх ашгийн төлөө нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гарааш, контейнерыг чөлөөлж ажиллахыг уриалж байна. Энэхүү чөлөөлсөн талбайд Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар зөвхөн тохижилтын ажил хийгдэх юм.