Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах асуудлаар ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн манай улсад ажиллаж байгаа билээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БШУЯ, дүүргийн ЗДТГ-ын төлөөллүүд өнөөдөр /2022.08.18/ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль болон 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургууль дээр ажиллав. Монгол Улсад Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг манай улсад ажиллаж байгаа бөгөөд Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлэхээр болсон билээ.
БШУЯ-ны зүгээс хамтарсан сургууль байгуулах боломжтой хоёр сургуулийг санал болгохоос гадна орос багш нарын байрлах орон сууцын асуудлыг тодорхой болгоод байгаа юм. Тиймээс тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хоёр сургуулийн гадаад болон дотоод орчин нөхцөлтэй танилцаж, анги танхимын багтаамж, тохижилт, хичээлийн хэрэглэгдэхүүн болон Сонгинохайрхан дүүрэгт Монгол-Оросын хамтарсан "Орос-IV" сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлагыг үнэлэн ажиллалаа.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: