Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/484 дүгээр захирамжаар 21, 24, 34, 42 дугаар хороодын зуслан, ногоон бүсэд их цэвэрлэгээ хийх ажлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/484 дүгээр захирамжаар 21, 24, 34, 42 дугаар хороодын зуслан, ногоон бүсэд их цэвэрлэгээ хийх ажлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд 21 дүгээр хорооны Халзангийн ам, Мухарын ам, Өндөр хааны рашаан, Хүйн гол, Аюушийн ам, Гүнтийн ам, Шижирийн ам, Хужирын хяр, 24 дүгээр хорооны Бумбат, Нумт, Баян-Уул, Салхитын зуслан, 34 дүгээр хорооны Найрамдал, Бор толгой, Баянголын ам, 42 дугаар хорооны Богины ам, Ухны ам, Хадатын ам, Хустайн амуудын ногоон бүсийн ойн зурвасын 456000 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн зуслан ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын 40 албан хаагч, зам талбайн 106 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 38 ажилтан нийт 184 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хог тээврийн 7 автомашин 11 рейсээр 56.1 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллав.
ХОГГҮЙ ЦЭВЭР ЭРҮҮЛ НОГООН БҮС БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН НИЙТ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600