Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон ЗДТГ-ын зарим хэлтэс, албадын дарга нар өнөөдөр /2022.09.12/ дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын дарга нарыг хамруулан уулзалт зохион байгууллаа.
 
Дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоод хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилготой энэхүү уулзалтад дүүргийн Засаг даргын орлогчоос гадна ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Бат-Оргил, Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай, Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү, ТЦҮ ОНӨААТҮГ-ын захирал Т.Вандандорж нар оролцож эрхлэх хүрээний цаг үеийн асуудлуудыг СӨХ-ын дарга нарт танилцуулан, холбогдох асуултуудад хариулт өглөө. Сонгинохайрхан дүүрэгт 110 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн хуралд 40 гаруй төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлуудыг удирдлагуудад танилцуулсан юм. Сууц өмчлөгчдийн холбоо бол тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн зорилготой байгууллага бөгөөд иргэдээс ирж буй санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд холбогдох удирдлагуудтай харилцах уялдаа холбоог сайжруулах, хог тээвэрлэлттэй холбоотой асуудлаар иргэдээс гомдол, санал их ирж байгааг уламжлав.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: